Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын  “Улсын болон орон нутгийн төсөв, бусад санхүүгийн эх үүсвэрээр баригдах барилга байгууламжид урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа, баригдсан барилга байгууламжид холбогдох чиглэлийн улсын байцаагчид өчигдөр хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар барилгын ажлын зөвшөөрөл аваагүй, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгээгүй, чиг үүргээ хэрэгжүүлээгүй, барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эхэлсэн гэх мэт зөрчил илэрсэн доорх барилгуудад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанитай хамтран гүйцэтгэлийг шалгаж, зөрчил дутагдлаа арилгаагүй иргэн аж ахуйн нэгжийн барилга угсралтын ажлыг зогсоож, цахилгаан эрчим хүчээр хязгаарлалаа.
Захиалагч: Иргэн Б.Ө
Гүйцэтгэгч : Тодорхойгүй
Хаяг: СБД 9 хороо Хийморь оффис барилгын баруун талд

Захиалагч: Иргэн М.Б
Гүйцэтгэгч: Андын Зам Констракшн ххк
Хаяг: СБД 9 хороо V телевизийн баруун талд

Захиалагч: Иргэн Г.Батбаатар, М.Отгонбаяр Нарын захиалгатай үйлчилгээний барилга
Гүйцэтгэгч: Зангараг Констракшн ххк
Хаяг: СБД 7 хороо СБДЗДТГ-ын урд талд

Захиалагч: Нар Урт ххк-ийн үйлчилгээ, орон сууцны барилга
Гүйцэтгэгч: Нар Урт ххк
Хаяг: СБД 1 хороо Олимпын гудамж орон сууцны 26 дугаар байрны урд талд

Захиалагч: Иргэн Т.Самбасанчирын зөвшөөрөлгүй өргөтгөлийн барилга
Гүйцэтгэгч: Тодорхойгүй
Хаяг: СБД 1 хороо орон сууцны с-61 дүгээр байрны урд талд

Захиалга: Авзага Трейд ххк-ийн захиалгатай орон сууцны барилга б блок
Гүйцэтгэгч: Авзага Трейд ххк
Хаяг: СБД 5 дугаар хороо 6 дугаар сургуулийн урд талд

Эх сурвалж: Barilga.mn

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн