АНУ-ын Конгрессын Сенатын Зэвсэгт хүчин эрхэлсэн асуудлын хороонд илгээсэн захидалдаа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад 3.6 тэрбум ам.доллар зарцуулахыг зөвшөөрч байгаа тухай дурджээ.
Төслийг АНУ-ын нутаг дэвсгэрт цагаачид хууль бусаар нэвтрэхэд саад учруулах зорилгоор хэрэгжүүлж байгааг тэмдэглээд, хилийн хана баригдсаны дараа хилийн аюулгүй байдал хамгаалагдаж, Батлан хамгаалахын ажилтнуудын тоо буурна гэсэн байна.
АНУ-ын өмнөд хилд онц байдал тогтоох тухай баримт бичигт Д.Трамп өнгөрсөн 2 дугаар сарын 15-нд гарын үсэг зурсан байгаа. Цагаан ордны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, энэ нь Мексиктэй залгаа хилийн дагуух зарим хэсэгт хана барихад 8 орчим тэрбум ам.долларыг хуримтлуулах боломжийг олгох бөгөөд ингэснээр хууль бус цагаачдын урсгал, хар тамхи хууль бусаар хил давуулах явдлыг таслан зогсооход нэмэр өгнө гэж үзэж байгаа аж.