ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотод олон улсын Дорнын эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр эхэллээ.
Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн хөгжилд Азийн орнуудаас хөрөнгө оруулалт татах зорилготой юм. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг чуулга уулзалтад 65 орны 8000 гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй байна. Чуулга уулзалт гурван өдөр үргэлжилнэ.
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо энэхүү чуулга уулзалтад дөрөв дахь жилдээ оролцож байгаа бол БНХАУ болон БНАСАУ-ын Шадар сайд нар мөн чуулганд оролцож, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ОХУ-тай хэлэлцэх ажээ.
Үүний зэрэгцээ энэхүү чуулга уулзалтад Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди анх удаа оролцож байна. Тэрбээр лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөсөн байна.