АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Шиньжян-Уйгурын өөртөө засах орны талаарх мэдэгдэлтэй холбоотой асуултад Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хариулт өгчээ.
Хятадын Гадаад хэргийн яам Шиньжянтай холбоотой асуудлуудыг ашиглан Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг АНУ-ын засаг захиргаанд уриалсан байна.
М.Помпео баасан гарагт Шиньжян дахь дарангуйлсан тактикаа зогсоохыг Хятадын эрх баригчдад уриалаад, уг үйл ажиллагаа нь олон улсын хууль тогтоомжийг зөрчиж байна хэмээн твиттер хуудсандаа жиргэсэн юм.
Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гэн Шуан энэ талаар мэдэгдэхдээ, М.Помпео Хятад улсыг буруутгах зорилго бүхий үгсээ давтаж байгаа хэрэг гээд Хятад Улс үүнийг эрс эсэргүүцэж байна хэмээн мэдэгджээ. Мөн тэрбээр Шиньжянд явуулж буй арга хэмжээнүүд нь терроризмтой тэмцэж, угсаатны бүх бүлгийг дэмжин тогтвортой байдлыг хадгалах зорилготой гэдгийг онцолжээ.