2019-08-05 17:50
Намрын тэргүүн сарын Балжиннямтай тэгш сайн өдөр /2019.08.03/ Монголын ард түмэн, сүсэгтэн олон Монгол орны дээвэр болсон Өндөр их Алтайн оргил “Алтай Таван богд” хайрханы тэнгэрийг тайж, тахилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигаар Алтай таван богд хайрханыг тахих тухай шийдвэр гарч, анх 2014 онд тахиснаас хойш ийнхүү хоёр дахь удаа Төрийн тахилга үйлдэж буй юм. […]