Арай л сүртэй гарчигтай эхэлчихлээ. Гэхдээ л бид өөрсдийгөө хөнөөсөөр байна. Боддоо нэг илүү аяга хоол идсэнээрээ, нэг алхам дутуу хийснээрээ багахан хэнэггүй ч гэх юм уу зангаасаа болоод 80 муухан хүрээд, 70 гараад хорвоогоос явсаар байх уу? Хэн ч чамд өвчин авч ирж наасангүй, хэнээс ч чи халдвар авсангүй, зүгээр л амьдралын буруу хэв маягаасаа болоод хэдэн мянгаараа жилд үхсээр л…
Эмэгтэйчүүд: 40 хүрээд аль эсвэл хүүхэд гаргаад л хэвлийн таргалалт эхэлдэг. Мэдээж биеэ сайхан авч яваа ээжүүдтэй юу ярих вэ. Хэвлийн таргалалт бол үнэхээр аюул аарцагны хөндий, хэвлийн хөндийн таргалалт бол бүх өвчний суурь гэж ойлгож болно. Маш энгийнээр авч үзэхэд нурууны үен, доод мөчдөд ачаалал өгөхөөс гадна, цусан хангамжийн дутагдал, хэвлийн эрхтнүүдийн өөхлөлт гээд л явж өгнө.
Мацаг барь гэхгүй ээ, өдөр шөнөгүй дасгал хий гэхгүй. Зүгээр л өглөө бүр өглөөний цайгаа уу. Болвол хоол хийж ид. Өдөр багахан амттан тэгээд өдрийн хоол. Үдээс хойшоо битгий хүнд хоол ид. Аль болох хүнсний ногоо, чихэрлэг багатай жимс ид. Тэгээд хоол идлээ л бол хэвтэлгүй аяга тавгаа шууд хураа, угаа, гэрээ цэвэрлэ, ажил дээрээ машинаар ирсэн бол жаахан зав гаргаад ширээгээ арч, цонхны тавцангаа угаа, дээд доод давхараар алхаж хүмүүстэй мэнд мэд. Маш энгийн байгаа биздээ. Тэгээд л жингээ барина. Хорт зуршлаас мэдээж татгалзах. Ялангуяа тамхи бүр хэрэггүй. Архи яахав хааяа нэг 100 тат тат. Хэтрүүлээд хэрэггүй.
Эрчүүд: Хөөрхийдөө бид ч тэгээд 70 муухан хүрэх юм. Айл гэрийн хамаг өөхтэй тостой хоолыг түүж идсээр байгаад Холестрин, Сахар гээд л цусанд ихсэхгүй юм алга. Дээр нь тэгээд архиа байнга хэтрүүлж ууна. Тамхиа татна.
Тэгээд гол нь хооллолт. Яаж өлсөж байсан ч орой битгий юм ид. Бүр болохоо байгаад байвал маш бага ид. Тэгээл жаахан ус уугаад л унт. Нэг мэдэхэд л өглөө болно. Өглөө идэх хоолны чинь хэмжээг заахгүй ээ сайн ид. Өөхтэй махтайг ч ид. Дээр нь хэдүүлээ лемонтой ус сайн ууж баймаар байна аа. Болдог бол өдөрт нэг литр лемонтой ус. Ердөө 4-хөн аяга.
Хааяа 100 татна аа. Тэр үедээ хэзээ ч битгий махан хоол тэр дундаа даршилсан хиам, шарсан хуурсан, өөх тостой юм битгий ид.
Энэ бүхэн чинь л биднийг алаад байна шүү дээ.
Өөрөө өөрийгөө л хөнөөгөөд байх харамсмаар байгаа биздээ. Та нарыг бүгд товойсон булчинтай бол гэхгүй. Долоо хоногт нэг удаа шалаа сайхан угаачих, эхнэртэйгээ уралдаад хувцас аа сайхан угаачих. Найзуудаараа нийлээд долоо хоногтоо нэг удаа тогтмол заланд тоглочих тэгээд л эрүүл байна дөө.
Эцэст нь хэлэхэд Сонгино, сармис, лемон гурвыг л сайн хэрэглэ. Хоолондоо тогтмол хэрэглээд сурчих. Ялангуяа махан хоолтой хамт илүү их хэрэглэ. Аан хэрэглэж болохгүй аль болох татгалзах нь халуун ногоо, хамгийн болохгүй зүйл нь Давс шүү ДАВС ДАВС ДАВС. Бас ч гэж давсны хэрэглээ буураад л байна. Эхлээд цайгаа давсгүй хийхээс эхэл. Дараа нь хоолруугаа ор. Нэг л өдөр давстай бүхэн гашуун заваан амтлагдах болно. За тэгээд амархан л байгаа биздээ. Нээх олон төрлийн онол, мацаг, лайв, төгс төгөлдөр фитнесс хэрэггүй. Өдөр тутамдаа л чадлаараа эрүүл байчих тэгээд л болно доо.
Мөн жилдээ нэг удаа маш сайн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдчих. 30 хавьд жиндээ анхаарч жил бүр өндөгний цуснаасаа гарч болох үзүүлэлтүүдээ үзүүлж л бай. 40 хавьд нэмээд хавдарын маркер, за тэгээд даралт гээд л үзүүлээд байвал ч 100 хүрэхгүй юм аа гэхэд 80 давчихна. Зүгээр ч дахгүй цэмцийгээд л байна шүү дээ.
Одоо харин эрүүл байх таван зарчим
1. Цадталаа хэзээ ч бүү хоолло.
(Гэдэсээ 80% хүртэл л ид.)
2. Улаан дарс нэг аягыг өдөр бүр уу.
(Өвчнөөс урьдчилан сэргийлэх, зүрх судасны өвчлөлийн эрсдэл бууруулдаг)
3. Сайн унтаж амарч бай.
(Хүн амьтан талаасаа 8 цаг, ядаргаагаа тайлахын тулд дор хаяж 6 цаг унтах хэрэгтэй)
4. Чин сэтгэлээсээ инээж яв
(Стрессийг ялах хамгийн зөв арга)
5. Хүнийг уучилж сур.
(Гомдолтой хүн дотроосоо хэмлэгддэг)
6. Омега 3 аар баялаг хоол
(Сэтгэл, оюунаараа залуу байх нь чухал, нас чухал биш)