22-1.jpg
2019-08-06 12:22
Хойд Солонгосын эрх баригчид сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд нийт дөрвөн удаа пуужин харвалаа. Тус улсын энэхүү үйлдлийг АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэж байгаагийн илрэл гэж тайлбарлаж байна. Хамгийн сүүлд өнөө өглөө  тус улсын зүүн эрэгт орших Өмнөд Хванхэ мужаас хоёр пуужин харвасан тухай хэвлэлүүд мэдээлж байна. АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт […]

21-1.jpg
2019-08-06 12:17
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам” энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 38 төрлөөр болж байна. ОХУ-ын Тюмень хотод болж буй цэргийн наадмын төрлүүд болох “Инженерийн томъёолол”, “Аюулгүй маршрут” тэмцээнүүд эдгээр өдрүүдэд явагдаж байгаа билээ. Дээрх тэмцээнүүдэд оролцож буй 10 гаруй орнуудын дунд хоёр өдрийн турш спортын тэмцээн уралдаанаар шилдгүүдээ тодрууллаа. […]

20-2.jpg
2019-08-06 12:09
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн “Буйрын-Ар” гэдэг газар таван ханатай гэр шатсаны улмаас хоёр хүүхэд түлэгдэж, нэг хүүхэд амиа алджээ. Тодруулбал, наймдугаар сарын 4-ний өдрийн 18:00 цагийн орчим гэр бүрэн шатсан тухай мэдээллийг тухайн өдрийн 23:25 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. Мэдээллийн дагуу ажлын хэсэг тус аймгийн Онцгой байдлын газрын нэг алба хаагч, аймгийн  Цагдаагийн газрын дөрвөн алба хаагчийн […]

19-2.jpg
2019-08-06 12:04
Өмнөд Солонгост хүний биеийн өндөртэй адил хэмжээтэй секс хүүхэлдэйг хориглохыг шаардсан өргөдөлд иргэд гарын үсэг зурж эхэлжээ. Тэд ийм хүүхэлдэйг нийгмийн ёс зүйг уландаа гишгэсэн үйлдэл гээд 250 мянга гаруй хүн гарын үсгээ зураад байна. Засгийн газраас хүүхэлдэйн импортыг хязгаарлах тогтоол гаргахад хүмүүс таатайгаар хүлээн авсан гэнэ. Гэтэл тус улсын Дээд шүүхээс энэ аварга хүүхэлдэйг […]

18-1.jpg
2019-08-06 11:59
Өөрөөсөө ахимаг настай нөхөртэй бол тэр таны залуу насыг хулгайлна. Хачин сонсогдож байна уу? Тэгвэл энэ үнэхээр үнэн гэнэ. Америкийн сэтгэл зүйн холбооноос явуулсан судалгаагаар өөрөөсөө ахимаг настай эртэй амьдардаг эмэгтэйчүүд яг л нөхөр шигээ буюу хөгшин хүн шиг биеэ авч явдаг гэнэ. Аймшигтай сонсогдож байгаа хэдий ч та үдэшлэг, зугаа цэнгэл зэргийг сонирхохоо больж, […]

17-1.jpg
2019-08-06 11:54
АНУ-ын Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөж буй Бето О’Рурк Техас, Охайо мужид болсон үй олноор нь буудан хөнөөсөн тухай мэдээллийг хэрхэн хүлээн авсан тухайгаа мэдэгдэхдээ инээдээ барьж дийлсэнгүй. Бето О’Рурк “Эль Пасод яг одоо маш олон өвдөлт, уй гашуу мэдрэгдэж байна. Би үнэхээр их гашуудаж байна. Энэ талаар бодоход ч хүнд байна. Гэхдээ би та […]

16-3.jpg
2019-08-06 11:39
Сүүлийн үед арьс өнгөний үзэлтэй холбоотой аллага нэмэгдэж байгаатай холбогдуулан Уругвай улсын гадаад хэргийн яам АНУ-д аль болох зорчихгүй байхыг иргэддээ сануулжээ. Мэдэгдэлд тодорхой дурдаагүй ч Бямба гарагт Техасын Эль Пасо хотод гарсан аллагын хэрэг испани хэлтэй хүмүүсийн эсрэг чиглэж байснаас ийм анхааруулга гаргасан бололтой. Техасын Аллен хотын оршин суугч цагаан арьст залуу Эль Пасод […]

15-2.jpg
2019-08-06 11:16
Архангай аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 километрийн зайд орших Өгийнуур сумын Орхон багийн “Өгий” нуурын “Урд мэргэн шанаа” гэдэг газар иргэн Б-гийн түрээслүүлдэг 4х5 метрийн хэмжээтэй байшин шатсаны улмаас 12 хүн гэмтэж, нэг хүүхэд амиа алджээ. Тодруулбал, наймдугаар сарын 4-ний өдрийн 21:50 цагт тухайн байшин шатсан тухай мэдээллийг иргэн “З” тухайн өдрийн 22:10 цагт Цагдаагийн ерөнхий газрын харьяа […]

14-3.jpg
2019-08-06 11:03
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Долоон буудлаас Чингэлтэй Зүрх-Уул явах замд усан сангийн урд талын далан хүчтэй борооны улмаас өчигдөр цөмөрснийг засварлаж дуусчээ. Улаанбаатар хотын зам засвар арчлалтын шуурхай бүлэг ажиллаж, өнөөдрөөс зорчих хэсгийг хэвийн болгосон байна. Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна. Мөн их хэмжээний усархаг бороо орсны улмаас […]

13-3.jpg
2019-08-06 10:45
Өчигдөр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Л.Болд аймгийн захиргааны байрандаа өөрийгөө буудсан байдалтай олджээ. Хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Тэрбээр, 2002-2019 он хүртэл ЗДТГ-ын Цэргийн штабт Нөхөн хангалт, тоо бүртгэлийн офицерын албыг хашиж байгаад зургаадугаар сараас Цэргийн штабын даргын албанд томилогдон ажиллаж байжээ.