ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам” энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 38 төрлөөр болж байна.

ОХУ-ын Тюмень хотод болж буй цэргийн наадмын төрлүүд болох “Инженерийн томъёолол”, “Аюулгүй маршрут” тэмцээнүүд эдгээр өдрүүдэд явагдаж байгаа билээ. Дээрх тэмцээнүүдэд оролцож буй 10 гаруй орнуудын дунд хоёр өдрийн турш спортын тэмцээн уралдаанаар шилдгүүдээ тодрууллаа. Баг тамирчид спортын дөрвөн төрөлд өрсөлдсөнөөс Монгол Улсын баг тамирчид туухай өргөлтөөр аваргын алтан медалийг хүртсэн бол гар бөмбөг, ширээний теннис, олс таталтын тэмцээнүүдэд амжилттай оролцож, тус бүр мөнгөн медаль хүртсэн байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн