Мэргэжлийн сүмо бөхийн Их аварга Асашёорюү Д.Дагвадоржид очсон газар, зочилсон улс нь чин сэтгэлийн бэлэг, дурсгал зориулах дуртай. Японы Акита нохойг хамгаалах нийгэмлэгээс Их аваргад өнгөрсөн жил Масао хэмээх нохой бэлэглэсэн бол энэ жил тус холбооны тэргүүн Эндо Такаши Масаод “сүйт бүсгүй” болгон Сакүра гэх гөлөг бэлэглэсэн.
Тэгвэл Их аварга өнөөдөр цахим хуудаснаа бас нэгэн шинэ “найз”-ыгаа танилцууллаа.
Их аваргад бэлэглэсэн энэ хурдан хүлэг Эрхүүд түүний нэр дээр уралдахаар болжээ.