08-2.jpg
2019-08-21 14:02
Бүх шатны сургалтын байгууллагын багш бүр хичээл, сургалтын бэлтгэлийг чанартай ханган, үр дүнтэй хэрэгжүүлж, багш, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, суралцагчийн хөгжил, төлөвшилд ахиц гаргах зорилгыг БСШУСЯ-аас дэвшүүлж байна. Энэхүү зорилгыг хангах чиглэлээр дараах зорилтыг хэрэгжүүлнэ. 1. Хичээл, сургалтын үйл ажиллагаанд заах аргын нэгдэл, багаар хамтран чанартай бэлтгэх, ээлжит хичээлийг хүүхдийн ялгаатай […]

07-2.jpg
2019-08-21 14:00
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Тайваньд албан ёсоор F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх шийдвэрийг өчигдөр зарлажээ. Цагаан ордны мэдээлснээр Конгресс 8 тэрбум ам.долларын үнэ бүхий 66 сөнөөгч онгоц нийлүүлэх юм байна. БНХАУ-н засаг захиргаа төлөвлөгөөгөө цуцлахыг нэн даруй шаардсан боловч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ шийдвэрийг өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ. АНУ-ын тал энэхүү хэлэлцээрийг […]

06-3.jpg
2019-08-21 13:57
Төмөр замын тээврийн орлого эхний долоон сарын байдлаар 402.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 59.7  тэрбум төгрөгөөр өсжээ. Энэ хугацаанд төмөр замын тээврээр тээсэн ачаа 15.5 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 1.5 сая хүн болсон байна. Харин агаарын тээврээр тээсэн ачаа  эхний 7 сард 1.8 мянган тонн, зорчигчид давхардсан тоогоор 615.8 мянган хүн болж, […]

04-5.jpg
2019-08-21 13:55
“Буянт Ухаа 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдахаар  35 мянга гаруй иргэд цахимаар анкет бөглөсөн. Тэдгээрээс найман ангилал бүрт тэнцсэн иргэдийг сонгон шалгаруулж, олон нийтэд зарлаад байгаа. Нэгдүгээр шатанд тэнцсэн иргэд шаардлагатай материалыг гурван хоногийн дотор бүрэн бүрдүүлж өгөхөөр журамд тусгасан боловч бодит байдал дээр гурав хоногт амжих боломжгүй байгаа учир хугацааг таван […]

05-4.jpg
2019-08-21 13:54
Халхголын дайны ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд энэ сарын 28-нд Хүй долоон худагт ОХУ-ын Агаар-сансарын хүчний гвардын 234-р нисэх хорооны “Русские Витязи” баг нисэхийн үзүүлбэр үзүүлнэ. “Русские Витязи” баг нь өндөр түвшиний нисгэгчдээс бүрдсэн ба олон зориулалтын өндөр маневрлаг “Су-27УБ” сөнөөгч онгоцоор агаарт төвөгтэй үзүүлбэр үзүүлж нисэх аж.

03-6.jpg
2019-08-21 13:52
Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар Г.Ц.Цыдынжаповын нэрэмжит Буриадын дуурь, бүжгийн академик театрт ирэх есдүгээр сарын 15-22-нд Л.Л.Линховины нэрэмжит дуурийн наадамд уригджээ. Гурван жилд нэг удаа зохиогддог тус наадамд гавьяат жүжигчин Г.Ариунбаатараас гадна дуучин Б.Гомбо-Очир уригдсан бөгөөд Чиа Амос “Сингапур”, Виталий Шевелов, Георгий Албегов нар нийт дөрвөн дуурийг үзэгчдэд хүргэх гэнэ.

02-5.jpg
2019-08-21 13:50
“Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13 дугаар зөвлөлгөөн” өнөөдөр эхэллээ. АНУ, Австрали, Япон, БНХАУ, Индонез зэрэг дэлхийн 28 улсын 140 гаруй төлөөлөгч, шийдвэр гаргагчид, ДЭМБ-ийн төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Австрали улсын халдварт өвчний лавлагаа лабораторийн эрдэмтэн судлаачид оролцож, томуу, томуугийн цар тахлын бэлэн байдал, […]

01-13.jpg
2019-08-21 13:49
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана манай улсад айлчилж байна. Тэрбээр Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд оролцохоор иржээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хатагтай А.Алисжабанаг өнөөдөр хүлээн авч уулзаж, тус хуралд бүс нутгийн олон улсын байгууллагын удирдлага оролцож байгаа нь […]

tserenbat.jpg
2019-08-21 13:23
Хөвсгөл нуур орчмыг эко аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх тогтоолыг Засгийн газраас баталсан байна.Тиймээс цаашид Хөвсгөл нуурын орчимд аялал жуулчлалын чиглэлээр газар олгохгүй юм. Мөн уг төслийг Азийн хөгжлийн банк, Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ гэлээ.

horin-1024x512.jpg
2019-08-21 13:16
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтийг газар дээр нь гэнэтийн байдлаар шалгажээ. Тус дүүргийн харьяат нийтэд тустай ажил хийлгэх ялтай ялтнууд нь дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК-ны харьяа газруудад, мөн дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн харьяанд, Автобус-1, Автобус-3 компаниудад гэрээний дагуу ажиллаж ялаа эдэлж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялтай ялтнууд нь гудамж […]