Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн 11 ялтанд хорих ял эдлүүлнэ – updown.mn

Нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн 11 ялтанд хорих ял эдлүүлнэ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтийг газар дээр нь гэнэтийн байдлаар шалгажээ. Тус дүүргийн харьяат нийтэд тустай ажил хийлгэх ялтай ялтнууд нь дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК-ны харьяа газруудад, мөн дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн харьяанд, Автобус-1, Автобус-3 компаниудад гэрээний дагуу ажиллаж ялаа эдэлж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялтай ялтнууд нь гудамж замын хашлага, хайс цэвэрлэх, тохижилт үйлчилгээний ажил хийх, ачаа ачих болон буулгах зэрэг бүхий л төрлийн ажил үйлчилгээг хийж байна.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийтдээ 51 ялтан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэж байгаа бөгөөд энэ оны эхний найман сарын байдлаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн 11 ялтны ялыг хорих ялаар солиулах арга хэмжээ авч ажиллажээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн