Төмөр замын тээврийн орлого эхний долоон сарын байдлаар 402.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 59.7 тэрбум төгрөгөөр өсжээ. Энэ хугацаанд төмөр замын тээврээр тээсэн ачаа 15.5 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 1.5 сая хүн болсон байна.
Харин агаарын тээврээр тээсэн ачаа эхний 7 сард 1.8 мянган тонн, зорчигчид давхардсан тоогоор 615.8 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 21.4 тонноор буурсан бол зорчигчид 97.6 мянган хүнээр өсжээ. Агаарын тээврийн салбарын орлого долоон сарын байдлаар 254.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12.4 тэрбум төгрөгөөр өссөн байна.