АНУ 66 сөнөөгч онгоц Тайваньд нийлүүлэх гэнэ

2019-08-21 14:00
07

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Тайваньд албан ёсоор F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх шийдвэрийг өчигдөр зарлажээ.

Цагаан ордны мэдээлснээр Конгресс 8 тэрбум ам.долларын үнэ бүхий 66 сөнөөгч онгоц нийлүүлэх юм байна. БНХАУ-н засаг захиргаа төлөвлөгөөгөө цуцлахыг нэн даруй шаардсан боловч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ шийдвэрийг өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ.

АНУ-ын тал энэхүү хэлэлцээрийг хийснээр Тайвань өөрийгөө хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх болно гэж мэдээлж байсан юм. Гэхдээ тус улс “Нэг Хятад” зарчмыг хүндэтгэнэ гэдгээ мөн мэдэгджээ.

Эх сурвалж: NHK  

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй