4-iher.jpg

2019-07-25 18:45
ЭХЭМҮТ-д өчигдөр буюу 2019 оны долдугаар сарын 24-ний өдөр ихэр хүүхэд мэндэлжээ. Ихрүүд эрүүл саруул төрсөн боловч 1.7 кг жинтэй төрсөн хүүгийн бие тааруу байгаа учраас тусгаарлан эрчимтэй эмчилгээг эхлүүлсэн байна. Ээжийнх нь бие сайн байгаа бөгөөд гурван хүү, нэг охины аав Баттулга Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Ерөө сумын цагдаагийн албан хаагч аж. Үндэсний […]

zam-4.jpg

2019-07-25 18:17
Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хурал дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр тэргүүтэй холбогдох албаныхан Чингэлтэй дүүргийн нутагт барьж буй авто замын ажлын явцтай танилцлаа. Улаанбаатар хотын төв хэсгийн зам замын ачаалал жилээс жилд нэмэгдэж буй. Тиймээс холбогдох албаныхан хотын зах […]

67128373_2496841787050213_8571732842722099200_n.jpg

2019-07-25 18:10
Швейцарийн БОЯ ны ойн эмгэг судлаач Виванни Дубах өнгөрсөн жил “Мандах наран” ТББ байгуулж , хүнд нөхцөлд ажиллаж амьдарч буй Монголын өрх толгойлсон ээжүүдэд зориулан “Гэр” төслийг хэрэгжүүлж эхлээд 1 жилийн хугацаа өнгөрчээ. Түүнтэй сайн үйлсийн төслийн ажлаараа дахин Монголд ирээд байгаатай нь таарч бид ярилцлаа. – Та бидэнд өөрийгөө танилцуулаач? – Намайг Виванни Дубах […]

10-13.jpg

2019-07-25 17:43
Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга Какурюү М.Анандыг өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэж, гарын бэлэг гардуулав. Эх орныхоо нэрийг өргөж, мэргэжлийн сумогийн дэвжээнд амжилттай барилдаж буйд бахархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд улам их амжилт гаргахыг ерөөн тамирчин хүний хувьд эцэг эх, элгэн нутаг, эрүүл мэнд гурваа эрхэмлэн нандигнаж явахыг захив. Мэргэжлийн […]

zurchil.jpg

2019-07-25 17:38
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Наадамчдын гудамж буюу Яармагийн замд, Хүннү молл худалдааны төвийн урд замын дундах ногоон байгууламж дээгүүр (2019.07.22) prius-20 маркын автомашинтай давхисан жолоочид арга хэмжээ авчээ. Түүний бичлэг цахим орчинд тараад байсан юм. ТЦА-наас бичлэгийн дагуу шалгахад эзэмшигчийн хаяг тодорхойгүй байсан аж. Өөрөөр хэлбэл, тус автомашин нь зөрчил гаргагчаас өөр хүний нэр дээр байдаг […]

gas.jpg

2019-07-25 17:04
БЗД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт “Хүүхдүүд газ үнэрлээд байна” гэсэн дуудлага энэ сарын 23-ны өдөр ирсний дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад 15 настай О, 14 настай Д, 15 настай Э гэх гурван хөвгүүд ахуйн хэрэглээний газ үнэрлэсэн байсныг тогтоожээ. Хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст шалгаж байгаа юм байна. Иймд эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал халамж, хараа няалтаа […]

138.-220.jpg

2019-07-25 16:47
Гаднах тохижилтыг нь сайжруулж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх шаардлагатай сургууль, цэцэрлэг Улаанбаатар хотод цөөнгүй бий. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгын хэлж буйгаар судалгаа гаргаж, жилд 10-20 сургуулийн гадна орчны тохижилтыг сайжруулж байгаа юм. Үүнд нийслэлийн төсвөөс 800-900 сая төгрөгийн хөрөнгө зарцуулдаг ажээ. Орчных нь тохижилтыг нэн даруй сайжруулах шаардлагатай, Чингэлтэй дүүргийн XII хороон дахь 138 […]

hurelsuh-u.jpg

2019-07-25 16:44
Өмнөговь аймгийн малчид Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлж буй талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын тусгай хамгаалалтад авсан Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нурууны 896,524.44 га газарт багтсан “Сауд гоби транс” компанийн газрыг Засгийн газрын дахин гаргасан шийдвэрээр хамгаалалтын гадна үлдээж, 730 мянган га газрыг тусгай хамгаалалтад авахаар тогтжээ. Уг шийдвэрийг […]

battulga-h.jpg

2019-07-25 16:01
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 30-нд АНУ-д айлчлал хийхээр эх орноосоо мордох юм байна. Айлчлал нийт дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд айлчлалын үеэр Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй оруулах асуудлаар яриа хэлэлцээ хийх аж. АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд энэ оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Монгол Улс-АНУ-ын хоорондох оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилготой гуравдагч хөршийн […]

bayanhongor.jpg

2019-07-25 15:33
Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Цэргийн алба-Эх орны алба” сэдэвт уулзалт арга хэмжээг Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид зохион байгууллаа. Энэхүү уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбат, нийслэл дүүргийн цэргийн штабын төлөөлөл, ангийн […]