Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Наадамчдын гудамж буюу Яармагийн замд, Хүннү молл худалдааны төвийн урд замын дундах ногоон байгууламж дээгүүр (2019.07.22) prius-20 маркын автомашинтай давхисан жолоочид арга хэмжээ авчээ.
Түүний бичлэг цахим орчинд тараад байсан юм. ТЦА-наас бичлэгийн дагуу шалгахад эзэмшигчийн хаяг тодорхойгүй байсан аж. Өөрөөр хэлбэл, тус автомашин нь зөрчил гаргагчаас өөр хүний нэр дээр байдаг юм байна.
Тухайн тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь цагдаагийн алба хаагчдад зарлан мэдээлэл хүргүүлснээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байхад нь илрүүлсэн байна. Жолоочийг шалгахад 0.93 хувийн согтолттой байжээ. Тэрээр энэ тухайгаа тайлбарлахдаа, гэртээ байсан хүйтэн айрагнаас уусан, айрагнаас ингэж гардаг гэж мэдсэнгүй гэсэн бол өмнөх зөрчлийнхөө тухайд, яарч байхад түгжрээд байсан учраас хашлага давж явсан гэжээ.
Тухайн жолоочийн жолоодох эрхийг нэг жилийн хугацаатайгаар хасч, 400 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа гэж ТЦА-наас мэдээллээ.
1 comment
айрганд биш хар тамхинд мансуурсан дурак байхаа