БЗД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт “Хүүхдүүд газ үнэрлээд байна” гэсэн дуудлага энэ сарын 23-ны өдөр ирсний дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад 15 настай О, 14 настай Д, 15 настай Э гэх гурван хөвгүүд ахуйн хэрэглээний газ үнэрлэсэн байсныг тогтоожээ. Хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст шалгаж байгаа юм байна.
Иймд эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал халамж, хараа няалтаа сайжруулж, ямар хүмүүстэй найзалж нөхөрлөдөг, хаана юу хийж байгааг нь анхаарах шаардлагатай гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.