ЭХЭМҮТ-д өчигдөр буюу 2019 оны долдугаар сарын 24-ний өдөр ихэр хүүхэд мэндэлжээ. Ихрүүд эрүүл саруул төрсөн боловч 1.7 кг жинтэй төрсөн хүүгийн бие тааруу байгаа учраас тусгаарлан эрчимтэй эмчилгээг эхлүүлсэн байна. Ээжийнх нь бие сайн байгаа бөгөөд гурван хүү, нэг охины аав Баттулга Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Ерөө сумын цагдаагийн албан хаагч аж.
Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал: “Дөрвөн ихэр хүүхэд эсэн мэнд төрсөн, тохиолдол одоогоор манайд байхгүй. Монгол Улс анх удаа дөрвөн ихэр хүүхэд бүртгэлээ. Мөн ихрүүдийг хэсэг хугацаанд эмнэлгийн хяналтад эмчилнэ. Цаашид гэртээ гарах, улсын асрамжид оруулах талаар ярилцах болно гэв.