yam.jpg

2019-06-26 13:40
Энэ оны эхний таван сарын байдлаар улсын төсөвт 1.2 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс алт 15.8 тэрбум төгрөг, нүүрс 523.3 тэрбум төгрөг, цайр 41.4тэрбум төгрөг, зэс 531 тэрбум төгрөг, төмөр 9.8 тэрбум төгрөг, жонш 13.5 тэрбум төгрөг, бусад 35.1 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлжээ. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн […]

02-33.jpg

2019-06-26 13:10
Монкорд ХЗХ-ны дампуурч, 3000 иргэн 22 тэрбум төгрөгөөр хохирсон асуудал зөвхөн өнөөдөр хөндөгдөж байгаа сэдэв биш юм. ХЗХ-г дампууруулсан этгээдүүдэд холбогдох 181102772 дугаартай хавтаст хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар манай редакц мэдээлсэн. Хадгаламж зээлийн хоршооны дампуурлын асуудлыг хөндөн хэлэлцүүлэг хийсэн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд болон хохирогчид Монкордын гүйцэтгэх захирал болон бусад албан тушаалтнуудыг ажилдаа хариуцлаггүй […]

nasa.jpg

2019-06-26 12:54
Хүн төрөлхтний сансрын аялалд хувьсгал хийх атомын цагийг өчигдөр NASA тойрог замд байрлуулжээ. Талх шарагчийн хэмжээтэй уг цаг нь дэлхий дээр байрладаг хөргөгчний хэмжээтэй атомын цагны жижигрүүлсэн хувилбар юм. Жил орчим хугацаанд туршихад найдвартай ажиллаж байвал уг цагийг NASA цаашдын сансрын хөлгүүдэд ашиглаж эхлэх ажээ. Өчигдөр SpaceX компанийн Falcon Heavy пуужингаар туршилтын 24 хиймэл дагуул […]

58.jpg

2019-06-26 12:47
“Youtube” суваг дээр нийтэлсэн хоёрхон уран бүтээл нь 20 сая давсан хандалттай (долоон сарын хугацаанд) монгол хамтлаг байна. Үр дүнгийн эзэд нь мэдээж The HU-гийнхан юм. Тэд рок урсгалын фенүүдийг төдийгүй энэ хэмнэлийг таашаадаггүй залуусыг ч өдрөөс өдөрт өөрсдөдөө уусгаж буй “шидтэн”-гүүд билээ. “The HU” хамтлагийн “Чонон сүлд” дуу АНУ-ын ITUNES-д “US TOP” 100 дууны […]

E-tanhi.jpg

2019-06-26 12:25
Сан-Франциско хот бүх төрлийн электрон тамхийг хориглосон АНУ-ын анхны хот боллоо гэж тус хотын зөвлөлийн цахим хуудсанд мэдээлжээ. Сан-Франциско хотод электрон тамхийг зарах, түгээхийг хориглосон тогтоолыг зөрчсөн тохиолдолд нэг мянган ам.доллар хүртэл хэмжээний торгууль төлөх захиргааны арга хэмжээ авах гэнэ. Тус хот марихуан тамхийг хуульчилсан АНУ-ын цөөн хотуудын нэг юм. Өнгөрсөн онд Сан-Франциско хотод анхилуун […]

165e1902df5add1cea680d844aabb7f9.jpg

2019-06-26 12:24
Сүүлийн гурван жилийн байдлаар “Хааны Эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцогчдын тоо өсч байгаатай холбогдуулан эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдах олон улсын цэргийн алба хаагчдын тоо өссөөр байна. Статистик үзүүлэлтээр “Хааны Эрэлд” сургуульд оролцож байгаа 38 орны 1700 гаруй цэргийн алба хаагчдын 70 орчим хувьд нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлжээ. Эдгээрийн дунд амьсгалын зам, […]

photo.jpg

2019-06-26 12:05
Монгол Шинэчлэлт намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Н.Жамсран нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, […]

370.jpg

2019-06-26 11:47
“Миний ах атаман”, “Маш нууц”, “Байтаг богд”, “Зүрхний хилэн” зэрэг үзэгчдийн сонирхлыг ихээр татаж, ашиг орлогоороо тэргүүлсэн дэлгэцийн бүтээлийн эзэд бол “Фантастик” продакшны залуус. Тэд нэгдээд 10 жилийг ардаа үджээ. Тус продакшны авьяаслаг уран бүтээлчид 10 жилийн ойн баяртаа зориулан яг жилийн дараа дахин шинэ бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзах гэж байна. “Фантастик” продакшны уран бүтээлчид өчигдөр […]

shagnal.jpg

2019-06-26 11:38
П.И.Чайковскийн нэрэмжит хөгжимчид, дуурийн дуулаачдын олон улсын XVI уралдааны “Шилдэг концертмэйстр” түүхэн шагналыг Монголоос анх удаагаа төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ хүртлээ. Дэлхийн урлагийн олимп гэгддэг энэхүү наадамд оролцож, ийнхүү Монголын хөгжмийн салбар, тэр дундаа төгөлдөр хуурчдын ур чадварыг олон улсад таниулсан түүхэн үйл явдал тохиов. Энэ жилийн наадмын шилдэг 20-д Монголоос хоёр дуучин, нэг хөгжимчин багтсан […]