Хүн төрөлхтний сансрын аялалд хувьсгал хийх атомын цагийг өчигдөр NASA тойрог замд байрлуулжээ.
Талх шарагчийн хэмжээтэй уг цаг нь дэлхий дээр байрладаг хөргөгчний хэмжээтэй атомын цагны жижигрүүлсэн хувилбар юм. Жил орчим хугацаанд туршихад найдвартай ажиллаж байвал уг цагийг NASA цаашдын сансрын хөлгүүдэд ашиглаж эхлэх ажээ.
Өчигдөр SpaceX компанийн Falcon Heavy пуужингаар туршилтын 24 хиймэл дагуул хөөргөсний нэг нь энэхүү атомын цаг байв.
Өнөөдрийн байдлаар сансрын хөлгүүд дэлхийгээс илгээсэн радио дохиог буцааж ойлгодог. Илгээсэн дохио буцаж ирэх хугацааг дэлхий дээр өндөр нарийвчлалтай хэмжсэний үр дүнд хөлгийн байрлалыг тодорхойлж, чиглэлийг нь тохируулж жолооддог байна.
Хэрвээ хөлөг өөр дээрээ атомын цагтай бол хоёр чиглэлтэй энэ ажиллагаа нэг чиглэлтэй болж, боловсронгуй болох юм. Өөрөөр хэлбэл сансрын хөлөгт байгаа компьютер жолоодлогоо бие дааж удирддаг болно.
Сансарт илгээсэн атомын цаг нь өдөрт 2 наносекундын алдаатай ажиллах нарийвчлалтай. Энэ нь есөн сая жилийн хугацаанд нэг секундын алдаа гаргах магадлалтай гэсэн үг юм байна.
Эх сурвалж: BBC