Монкорд ХЗХ-ны дампуурч, 3000 иргэн 22 тэрбум төгрөгөөр хохирсон асуудал зөвхөн өнөөдөр хөндөгдөж байгаа сэдэв биш юм. ХЗХ-г дампууруулсан этгээдүүдэд холбогдох 181102772 дугаартай хавтаст хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар манай редакц мэдээлсэн.
Хадгаламж зээлийн хоршооны дампуурлын асуудлыг хөндөн хэлэлцүүлэг хийсэн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд болон хохирогчид Монкордын гүйцэтгэх захирал болон бусад албан тушаалтнуудыг ажилдаа хариуцлаггүй хандсан хэмээн үзэж байгаа.
Энэ асуудалд Санхүүгийн зохицуулах хороо яагаад буруутгагдаж байгаа вэ гэдэг талаар тодруулахаар бид өнгөрсөн долоо хоногт тус хорооны дарга С.Даваасүрэнд хандсан. Үүний дараа СХЗ-ны Тамгын газрын дарга Батзориг холбогдож “Бид ирэх долоо хоногт хэвлэл мэдээлэлд ямар нэгэн байдлаар тайлбар, тодруулга өгөх болно” хэмээсэн боловч эргэн холбогдоогүй юм.
Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнд асуулт бэлтгэн хүргэж байна. С.Даваасүрэн Та доорх асуултанд хариу өгч, Хадгаламж зээлийн хоршооны дампуурал тойрсон асуудлыг даган өрнөж буй ээдрээтэй асуултуудад хариулт өгч, үүсээд буй тодорхойгүй байдлыг нээлттэй болгоно уу.
-С.Даваасүрэн Таныг СХЗ-ны даргын ажлыг анх авсан 2016 онд нэг, 2017 онд гурав, 2018 онд 60 хадгаламж эзэшигч иргэн “Монкорд” ХЗХ-ны үйл ажиллагаа нэг л биш, шалгаж өгнө үү гэсэн өргөдлийг өгч байсан юм байна.
Хохирогчид 2016 оноос олноороо ХЗХ дампуурч байна шүү, шалгаад өгөөч гэсэн өргөдөл өгсөн ч С.Даваасүрэн авч хэлэлцэхгүй байсан гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа. Та яагаад иргэдийн гомдлыг хүлээн аваагүй вэ. Хэрвээ тэр үед шалгалтыг эхлүүлсэн бол Цагдаагийн байгууллага одоо шалгаж байгаа хэргээ 2016 онд шалгаад дуусчихсан, иргэд ч бага хохирох байсан биш үү?
-Монкорд ХЗХ-нд мөнгөө хадгалуулж байсан иргэд 2016 оноос энэ хоршоо эрсдэлд орчихоод байна, шалгаж өгнө үү гэсэн гомдол гаргахад Та тэдэнд “Энэ бол ядарсан хоршоо, хүнд байдалд орчихоод байна. Зөрчлийн хуулиар нэг иргэний гомдолд хоёр сая төгрөгийн торгууль тавигдана. Ингэж торгууль төлүүлж, хоршооны эдийн засгийн унагааж болохгүй. Нэмээд өндийж байгаа эдийн засаг унана, долларын ханш унана. Та нар өргөдөл өгөөд хэрэггүй” гээд өргөдлийг нь авдаггүй байсан мэдээлэл байна.
Энэ үнэн үү, худал уу. Үнэн бол яагаад өргөдөл аваагүй вэ гэдгээ, худлаа бол энэ яриа яагаад үүссэн болохыг тайлбарлана уу?
-Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалтын хэлтэс 2018 онд “Монкорд”-ыг татан буулгаж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох Танд өгч байсан гэсэн. Харин энэ саналыг С.Даваасүрэн дарга Та авч хэрэгсээгүй тухай мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Санхүүгийн зах зээлийн зөвлөл нэртэй байгууллага өнгөрсөн оны 12 дугаар сарын 04-нд УИХ-ын дарга М,Энхболд болон ҮАБЗ-ийн гишүүдэд нэгэн бичиг илгээсэн байдаг.
Үүндээ СЗХ “Монкорд” ХЗХ-г 2017 оны 4 дүгээр сараас шалгаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд илэрсэн зөрчлийг нуун дарагдуулахын зэрэгцээ тусгай зөвшөөрлийг нь сунгах гэж оролдсон талаар дурдсан байгаа.
Санхүүгийн зах зээлийн зөвлөлийн албан бичиг Санхүүгийн зах зээлийн холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо ТББ-ын тэргүүнүүүд гарын үсэг зурсан байна.
-Энэ албан бичигт дурдсанчлан Та “Монкорд” ХЗХ-ны илэрсэн зөрчлийг нуун дарагдуулах, тусгай зөвшөөрлийг нь сунгах гэж байсан нь үнэн үү. Санхүүгийн зах зээлийн зөвлөл Таныг яагаад ингэж дүгнэх болсон юм бэ?
-Монкорд ХЗХ-ны гүйцэтгэх захирал М.Дэлгэрмаа Та хоёр дунд сургууль болон МУИС-ийн Эдийн засгийн сургуульд сурч байсан юм байна. Энэ холбоо Таныг Монкорд ХЗХ-ны дампуурлыг хаацайлсан хэрэгт холбоотой юм шиг харагдуулж байх шиг байна. Та хоёрын дунд бодит байдал дээр ямар харилцаа байдаг юм бэ. Хүмүүс яагаад ийн хардаад байгааг тайлбарлахгүй юу?
-Монкордын хэрэг одоо Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Хэргийг шалгах явц ямархуу байгаа Та мэдээлэлтэй байгаа юу. Хэргийг шалгаж дууслаа гэхэд хохирогчдийн хохирлоо барагдуулах ямар ямар боломжууд харагдаж байгаа вэ?
-Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг, мөрдөн шалгах албаныхны шалгаж байгаа Монкордын хэрэг дээр Таны даргалдаг Санхүүгийн зохицуулах хорооны ажилтнууд бас Монкорд ХЗХ-ны удирдлагууд хамтран санхүүгийн шалгалт хийж байгаа гэж байна.
Санхүүгийн хамтарсан шалгалтанд яагаад дампуурсан Монкорд-ын ажилтнууд орсон юм бол. Хэдийгээр энэ нь Танд хамаагүй, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагын шийдэх асуудал байж болох ч, санхүүгийн дампуурлаа шалгуулж байгаа этгээдүүд үнэн зөв баримтыг гаргаж өгөх болов уу. Эдийн засагчийн хувьд Та юу гэж бодож байна?
Асуултыг бэлтгэсэн: UPDOWN.MN
9 comments
Odoo Davaasuren huduu oron nutgaar ajillah nereer amrangaa ireh songuulidaa beltgeh gej baigaa daa. SZX baitugai yer ni Sangiin yam ni ch tooj uzehgui, holhon bai gesen zaavar ugch baisan suragtai. Ehleed Kapitalaa, daraa ni Moncord gej ali ertnees onilson shig bainaa, ene zurag songuulias hoish ulam todorch baigaa. Ul hudluh inter ni ali hediin ezentei boloh gej baigaa, hyamd uneer bas neg Tsagdaa shuuhiin hun ni , tednii tanil hen negnii ner deer hudaldagdana. Uchnuun jil munguu avch chadaagui humuusiig HUTS l gej baigaa. Bugd Delgermaagiin yarij tuluvlusnii daguu yavagdaj baina lee.
Даваасүрэн гуай ажлаа хийлгүй өргөдөл гомдлыг дарагдуулаад албан тушаалаа урвуулан ашиглаж олон хүнийг хохироочоод ажил төрлөө өгөөд уучлал гуйгаад, хохирлыг барагдуулах тал дээр санаачлагатай ажиллаж болдоггүймүү?
амараа.хуулийн мэдлэгээ дээшлүүлийм хэрэгт уучилал гуйгаад ажлаа ѳгѳѳд салдаг бишээ. уучилал гуйсан гуйгаагүй ял ѳгѳх ёстой.санаатай гэмт хэрэг хичнээн олон хүн амь амьдралаараа хохтроод бна. буудах багадна.даваасүрэнээс болж их хохирол нэмэгдсэн.бага дээр нь зогсоож болох бсан
Тиймээ энэ Дэлгэрмаа маш том артай хүн шиг байнаа. Одоо зун, наадам гээд л яаруу сандруу дуусгаад хаях байх даа. Гишүүдийн мөнгийг ГЭРЭЭНИЙ дагуу бус, БОДИТ ҮЛДЭГДЭЛ гэдгээр хаагаад ам таглах гэж байгаа бол нэг ХЗХ байгуулчихаад, баахан гишүүн элсүүлж мөнгийг эргэлдүүлж байгаад дампууруулчихад болох юм биш үү? Эргэлдүүлснээ өөрөө завшаад, гишүүдэд бодит үлдэгдэл гээд л өгчихөд хаваасаг. Одоо байгаа ХЗХ ны захирлууд сэтгээч хө, бөөн боломжийг ашиглаад аваарай.
Энэ бас их сонин сэтгэхүй яваад байнаа, үр хүүхдээ зовоохгүй юм сан гэсэн дээ хэдэн төгрөг цааш хийж хуримтлуулаад нас өндөрт гархаараа хэрэглэнэ гэсэн ахмадууд олон байна. Тэр олон жилийн хуримтлалыг нь Хоршооны хэд,эргэлдүүлж цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлээ төлүүлж баахан үл хөдлөх авчаад гадаад дотоод сургалт нэрээр явж зугаалаад, ийш тийш зугаалж амарчаад эцэст нь “бодит үлдэгдэл” гээд гишүүдийг улам л хохироодог. Ер нь үнэн мөнийг олдог газар байна уу Монголд?
Монкордын гишүүд 2016 оноос өмнө дийлэнхи нь өндөр настан, хүний нутагт зовж ар гэртээ илүүчилж хэдэн төгрөг илгээдэг иргэд, хүүхдийн хадгаламж эзэмшигч нар байдаг байсан. 2017 оноос энийг нь ашиглаад Дэлгэрмаа Санхүүгийн луйвар болгоод самарчлаа
ТООЦООЛУУР гэсэн сайхан нийтлэл гарчээ,энд. Хэрвээ
5 жилийн өмнө хуримтлуулж эхэлсэн бол хүүхдийн сургалтын төлбөрт санаа зовохгүй байх байж.
10 жилийн өмнө хуримтлуулж эхэлсэн бол хөнгөн тэрэг аваад унах боломжтой л байж.
15 жилийн өмнө хуримтлуулж эхэлсэн бол Байрны урьдчилгаа бэлэн байх байж.
20 жилийн өмнө хуримтлуулж эхэлсэн бол Сарын хүүгээр нь амьдралаа залгуулаад байхаар хэмжээнд хүрэх байжээ. Жилийн хүүг 14.2 хувиар бодоход л энэ. Гэтэл МОНКОРД хуримтлуулж байсан бүх мөнгийг маань идчихлээ.
monkord mongiig ogoochee
Uul ni busad orond XZX-g ulsiin ediin zasagt nemertei geed ih demjdeg yum baina. Manai hed l luivriin arga bolgochihj. Bidnii mungiig ergelduuleed olon huniig tsalinjuulj, niigmiin daatgalaas ni tulj yavsan shuu dee. Olon ch ul hudluh taniluudaasaa undur uneer hudaldan avsan daa. Huvidaa, tanil tal, ah duu nartaa ih ch hayalaga hiisen dee. Odoo bolohoor HOHI nee yah gej munguu hadgaluulsiin genee. Ta nar idej shunaagui, tulhtai zuv humuusee shahaj gargaagui bol yavj l baigaa shde. XZX-diin ner hundiig unagaad, SZX ni ch niilj huivaldaad, nerteigeer ni buh XZX, BBSB uudiig SZX niih ni hamtaar tatan buulgayaaa! Deesh bichig hurgesugei!