2323.jpg

2019-06-12 11:15
Хэрэглэгчид өрсөлдөгч компаниудын аппликэйшнийг хэрхэн ашиглаж буй талаарх мэдээллээ Фэйсбүүк компанид худалдах боломж бүрджээ. Тус компани өчигдөр хэрэглэгчдийн мэдээллийг Фэйсбүүк рүү дамжуулах зорилготой Study хэмээх шинэ аппликэйшнийг танилцууллаа. Уг аппликэйшнийг утсандаа татаж авсан тохиолдолд тухайн хэрэглэгч гар утсандаа буй бусад аппликэйшнийг хэрхэн ашигладаг, хэр их цагаар ашигладаг гэх мэт мэдээллийг Фэйсбүүк рүү дамжуулах юм байна. Өмнө […]

02-13.jpg

2019-06-12 11:10
Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 13-нд буюу маргааш 10:00-19:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Тус нээлттэй хаалганы өдөрлөгөөр соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр засгаас соёлын талаар авч хэрэгжүүлж буй  бодлого, чиглэлийг таниулах мөн олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг  зохион байгуулахаар төлөвлөжээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн […]

01-15.jpg

2019-06-12 11:06
Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зарим шинжээч нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Прокурорын газраас хянаад, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, шинжээч эмч, ажилтнуудын сахилга хариуцлага, дотоодын хяналтыг сайжруулах талаар тус хүрээлэнгийн захирал Д.Батжаргалын нэр дээр прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна. Прокурорын мэдэгдэлд дурдсан зөрчлүүдийг […]

09-5.jpg

2019-06-12 10:58
Аварга тосон сувилал  Аварга тосон рашаан сувилал нь Аваргын бүлэг рашаан болох Аураг рашаан, эмчилгээний шавар, Рашаан нуурыг түшиглэн 1969 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа улсын үйлчилгээтэй МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН рашаан сувилал юм. Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, калцийн найрлагатай соодлог нуур юм. Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн […]

08-5.jpg

2019-06-12 10:47
АНУ-ын Хууль зүйн яам нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг олон нийтэд дэлгэсэн хэрэгт буруутгаж байгаа “WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг шилжүүлэх авах хүсэлтээ Их Британийн талд албан ёсоор өгчээ. Хууль зүйн яамны төлөөлөгч Ж.Ассанжийг шилжүүлэн авах хүсэлтийг өнгөрсөн пүрэв гарагт  Их Британийн эрх баригчдад  хүргүүлсэн. Нэгдсэн Вант Улсын хууль тогтоомжийн дагуу Ж.Ассанжийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд баривчилсан байгаа. […]

07-6.jpg

2019-06-12 10:36
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоол төслийг хэлэлцэх гэж байна. АТГ байгуулагдсан цагаас тус газрын хувьд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж байгаагүй юм. Одоогийн байдлаар тус газар 172 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Анх тус газрыг […]

06-9.jpg

2019-06-12 10:11
Өнөөдөр хоёр орны удирдагчийн анхны дээд хэмжээний уулзалт болсны нэг жилийн ой тохиож байгаа. Харин мягмар гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унаас захидал хүлээн авсан хэмээн мэдэгдлээ. Д.Трамп Ким Жөн Унаас халуун дулаан захидал ирсэн, цаашид маш эерэг зүйлс болно хэмээн найдаж байна. БНАСАУ Ким Жөн Уны удирдлага дор хөгжих асар  боломжтой. Цаашид […]

zasag-2.jpg

2019-06-12 10:04
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар нийт 14 асуудал хэлэлцэж, сайд нарын томилолтын дүнгийн талаар танилцуулна. Тухайлбал, аймгуудын баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрөл олгох, Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоол төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэн […]

05-11.jpg

2019-06-12 10:00
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлгийн шатанд явж байгаа билээ. Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн явцад ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллын дагуу “Монгол Улсын иргэнийг хорт хавдар эрт илрүүлэх үзлэг, […]

04-10.jpg

2019-06-12 09:56
Тээврийн прокурорын газраас бага насны хүүхдүүдэд зориулж замын хөдөлгөөн болон төмөр замын орчинд анхаарал болгоомжтой оролцож байх талаар зурган сэрэмжлүүлэг бэлтгэн гаргажээ. Энэхүү зурган сэрэмжлүүлгийг ашиглан эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгчид бага насны хүүхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Тээврийн прокурорын газраас уриалсан байна. Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар хүүхэд өртсөн автын осол, хэрэг […]