Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар нийт 14 асуудал хэлэлцэж, сайд нарын томилолтын дүнгийн талаар танилцуулна. Тухайлбал, аймгуудын баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрөл олгох, Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоол төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай | Ө.ЭНХТҮВШИН |
2. | Эрх шилжүүлэх тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
3. | Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хооронд терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төсөл | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
4. | Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоол төсөл | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
5. | Аймгуудын баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
6. | Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэлэлцээрийн төсөл | Ч.ХҮРЭЛБААТАР |
7. | Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төслийн зээлийн гэрээний төсөл | Ч.ХҮРЭЛБААТАР |
8. | Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн тухай | Ч.ХҮРЭЛБААТАР |
9. | Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай | Ц.НЯМДОРЖ |
10. | УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай | Ц.НЯМДОРЖ |
11. | Тогтоолд өөрчлөлт оруулах тухай | С.ЧИНЗОРИГ |
12. | Хөрөнгө гаргах тухай* | Ё.БААТАРБИЛЭГ |
13. | Барилгын ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай* | Ё.БААТАРБИЛЭГ |
14. | Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрөл олгох тухай | Б.ЭНХ-АМГАЛАН |
15. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудал | ||
16. | МУ-ын Ерөнхий сайдын Багануур, Налайх дүүргүүдэд ажилласан дүнгийн талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
17. | Гадаад харилцааны сайдын олон улсын бага хуралд оролцсон дүнгийн талаар | Д.ЦОГТБААТАР |
18. | Гадаад харилцааны сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын дүнгийн талаар | Д.ЦОГТБААТАР |
19. | Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй “МОН-30” загварын том оврын цахилгаан автобусыг нэвтрүүлэх туршилт хийсэн талаар | Б.ЭНХ-АМГАЛАН |
20. | Эрчим хүчний салбарын 2018-2019 оны өвлийн их ачааллыг давсан байдал, цаашид авах арга хэмжээний талаар | Ц.ДАВААСҮРЭН |
21. | Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар | Д.САРАНГЭРЭЛ |