Тээврийн прокурорын газраас бага насны хүүхдүүдэд зориулж замын хөдөлгөөн болон төмөр замын орчинд анхаарал болгоомжтой оролцож байх талаар зурган сэрэмжлүүлэг бэлтгэн гаргажээ. Энэхүү зурган сэрэмжлүүлгийг ашиглан эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгчид бага насны хүүхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Тээврийн прокурорын газраас уриалсан байна.
Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар хүүхэд өртсөн автын осол, хэрэг 219 бүртгэгдэж, хэргийн улмаас 11 хүүхэд нас барж, 56 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэг 1.9 хувь, нас баралт 2 дахин, гэмтсэн хүүхэд 93.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа юм.