05-11.jpg

2019-05-22 13:26
Засгийн газрын өнөөдрийн (2019.05.22) хуралдаанаар хүнсний бүтээгдэхүүнүүдийн хангамж, үний асуудал, тэр дундаа махны үнийг тогтвортой байлгах асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлын талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ. Тэрээр “Махны үнийн өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүд нийслэлийн мах борлуулдаг цэгээс түүхий эдээ татдаг. Үүнээс үүдэж, үнийн өсөлт явагдсан. Энэ байдлыг таслан […]

05-10.jpg

2019-05-22 13:24
Ёс зүйтэй нийгэмд, хөдөлмөрийн, хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн Хөдөлмөр Нийгэм хамгааллын сайд С.Чинзориг яагаад хариуцлага хүлээхгүй, шийдвэртэй нэг ч алхам хийхгүй өнөөг хүртэл нуугдсаар байна вэ?! Нөгөө сүрийг үзүүлдэг Ерөнхий сайд У.Хүрэлсүх та танхимын сайд нартаа хариуцлага тооцож, хэзээ ташуур өгөх бэ? Хүүхдийн хүчирхийлэл, эндэгдлийн асуудал дээр өнөөг хүртэл Засгийн газар дорвитой хөдөлж, хүчээ хаяхгүй байгаад […]

mongolbank.jpg

2019-05-22 13:22
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нар өнөөдөр (2019.05.22) Монголбанкинд зочиллоо. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэ үеэр Монголбанкнаас сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд Монголбанкны хуримтлагдсан алдагдал буурч, ГВУН 3.8 тэрбум ам.долларт хүрснээс гадна банкны салбарын голлох хуулиудад өөрчлөлт орж, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн, ОУВС-гийн хөтөлбөрийн […]

03-22.jpg

2019-05-22 13:17
Гутал үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын тоонд орох “Nike”, “Adidas” тэргүүтэй Америкийн 173 компани Ерөнхийлөгч Дональд Трампад хандан ил захидал бичиж, Америкийн Гутал үйлдвэрлэгч, борлуулагчдын холбооны цахим хуудсан дээр байршуулжээ. Үйлдвэрлэгчид захидалдаа Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт тариф ногдуулах Америкийн Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцээд “Энэ бүхэн Америкийн эгэл жирийн үйлдвэрлэгч, худалдан авагчдыг л илүүтэй хохироож байна. […]

colour.jpg

2019-05-22 12:53
Сүүн тэжээлт амьтад дотроос хүн, сармагчин хоёр л өнгө ялгадаг гэдэг. Тэр мөртлөө өнгө ялгах чадвар хүн бүрт харилцан адилгүй байдаг нь бүр ч гайхалтай. Зарим хүний хараа өнгө маш сайн ялгаж, олон янзын өнгө гэрлээр ертөнцийг тольдож байхад харин зарим нь хорвоогийн эрээн барааныг цөөхөн өнгөөр ялгадаг гэнэ. Харааны өнгө ялгах чадвар төрөлхийн байхаас […]

05-9.jpg

2019-05-22 12:48
АТГ болон ЭЦГ-ын хамтарсан Ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан хэрэгт ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, Монголын зэс копорацийн захихал Ц.Пүрэвтүвшин, ХХБ-ны захирал О.Орхон, иргэн Г.Хүрэлбаатар нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа. АТГ-аас өчигдөр тэднийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих саналаа прокуроор дамжуулан шүүхэд өгсөн боловч шүүх тэдний цагдан хорих асуудлыг Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийн […]

03-21.jpg

2019-05-22 12:45
Нийслэл хотын архитектурын цөөхөн  дурсгалт газрын  нэг нь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын барилга юм.  Дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу 1946 оны зургадугаар сард анх суурийг нь тавьж байжээ. Сонирхолтой нь энэ барилгын  зураг төслийг герман архитектор Герхард Косель гэгч зохиожээ.  Герман хүний нягт нямбай тооцоо шүүлтүүр, ур ухаанаар боссон энэ барилгыг Японы олзлогдсон цэргүүд болон Монголын  […]

01-30.jpg

2019-05-22 11:46
УИХ 2018.03.23-ны өдөр захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм. Тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогдож байв. Ажлын хэсэгт сүүлд […]

zamiiin-durem.jpg

2019-05-22 11:40
Монгол Улсад эрх зүйн хэм хэмжээний хувьд томоохон өөрчлөлт орсон ойн өдөр өнөөдөр тохиож байна. 94 жилийн өмнөх энэ өдөр Монголын анхны “Замын хөдөлгөөний дүрэм” батлагдсан бөгөөд бид үүгээрээ харьцангуй эрт Замын хөдөлгөөний дүрэмтэй болсон улсын тоонд багтдаг. Түүх сөхвөөс, хорьдугаар зууны эхэн үеэс буюу барагцаалбал 1910-аад оноос Монгол оронд автомашин анх үзэгдэж эхэлсэн бөгөөд […]

ruhani.jpg

2019-05-22 11:18
“Манай улс АНУ-ын шахалтад бууж өгөхгүй” гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани мягмар гарагт ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгджээ. Ираныг заналхийлсэн хэн бүхэн харамсах болно гэж Х.Рухани мэдэгдээд, манай улсын ард иргэд гадаадын дарамтлагч хүчнүүдэд өвдөг сөхрөхгүй гэжээ. Өнгөрсөн ням гарагт Иракийн нийслэл Багдад хотын Ногоон бүсэд пуужингийн цохилт өгсөн бөгөөд тус бүсэд АНУ-ын […]