АТГ болон ЭЦГ-ын хамтарсан Ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан хэрэгт ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, Монголын зэс копорацийн захихал Ц.Пүрэвтүвшин, ХХБ-ны захирал О.Орхон, иргэн Г.Хүрэлбаатар нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа.
АТГ-аас өчигдөр тэднийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих саналаа прокуроор дамжуулан шүүхэд өгсөн боловч шүүх тэдний цагдан хорих асуудлыг Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийн хүсэлтээр түр хойшлуулсан.
Харин энэ хэрэгт АТГ болон ЭЦГ-ын хамтарсан Ажлын хэсэг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайд асан Б.Болор мөн тухайн үед Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарыг яллагдагчаар татсан мэдээ байна.