УИХ 2018.03.23-ны өдөр захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм. Тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогдож байв. Ажлын хэсэгт сүүлд өөрчлөлт орж Д.Тэрбишдагва даргалсан юм.
Оюутолгойн гэрээг шалгах УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг хүргэж байна.