nyambaatar-h.jpg

2019-04-25 15:43
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр  (2019.04.25) УИХ-ын чуулганы хуралдаанаар баталлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо Монгол […]

delgermaa-b-2.jpg

2019-04-25 15:34
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 15-ны өдөр “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” саналыг хэлэлцлээ. “Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний […]

ij-buren-surguulilt.jpg

2019-04-25 15:02
Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн II үе шат өнөөдөр зохион байгуулагдлаа. Хөрөнгө үрж, зарлал түгээн, олны цагийг хагаслан байж хоёр цаг орчим үргэлжилсэн энэ арга хэмжээнд иргэд сэтгэл дундуур байна. Шууд утгаараа бол ямар ч зохион байгуулалтгүй хэмээн шүүмжилж хангалтгүй гэсэн дүн тавьлаа. Гамшгийн үед иргэд юу юунд анхаарч, ямар бэлтгэлтэй байх вэ […]

talbai-2.jpg

2019-04-25 14:37
Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжаар Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг цуцалсан билээ. Дээрх захирамжийн дагуу “Ю Би Констракшн” ХХК-ийн нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгож, өчигдөр (2019.04.24) Газар зохион байгуулалтын албанаас […]

Adolf-Hitler-1889-1945-German-statesman-1024x538.jpg

2019-04-25 14:33
АНУ-д Адольф Гитлерийн амиа хорлохоосоо өмнөхөн фельдмаршал Фердинанд Шернертээ явуулсан цахилгааныг дуудлага худалдаанд тавилаа. Мэрилэнд мужид болж буй энэхүү дуудлага худалдаагаар түүхэн баримтыг 60-80 мянган доллараар дуудлага худалдаанд оруулах гэж байна. Дуудлага худалдаа 04 дүгээр сарын 30, 05 дугаар сарын 1-нд болно гэжээ. Дуудлага худалдаанд мөн Шернерийн Гитлерт бүслэгдсэн Берлинийг яаралтай орхихыг уриалсан захидал ч […]

issad-rebrab.jpg

2019-04-25 14:23
Алжир Улсын хамгийн баян бизнес эрхлэгчээр тооцогддог, Cevital компанийн захирал Иссад Ребраб гэгчийг шүүхийн шийдвэрээр баривчилсан байна. Өнгөрсөн даваа гарагт (2019.04.22) Алжир Улсын Үндэсний мөрдөн шалгах алба хэд хэдэн бизнес эрхлэгчийг баривчилсны дотор 3,8 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий хөрөнгөтэй Ребраб байсан гэж эх сурвалж мэдээлжээ. Хэвлэл мэдээллийнхний мэдээлж буйгаар Ребраб мөнгөн гүйлгээ шилжүүлсэн болон хүлээн […]

01-25.jpg

2019-04-25 14:08
2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 67 цэгээр бэлтгэсэн махыг борлуулж байна. № Дүүргийн нэр Хороо Хүнсний дэлгүүрийн нэр Хаяг, байршил   Утасны дугаар   1 Баянгол дүүрэг 2-р хороо Америк тахиа, Төгөлдөр эрдэнэ ХХК-ийн дэлгүүр  Барс худалдааны төвийн баруун талд 99049700 2 Хан-Уул   Ариун буянт ухаа ХХК  Буянт ухаагийн 3-107 тоот, […]

zeel.jpg

2019-04-25 14:07
АТГ-ын албан мэдээ:  ЖДҮХөгжүүлэх сангаас зээл авсан 11 этгээдээс 11 тэрбум 195 сая 611 мянга 321 төгрөгийг битүүмжилж, нөхөн төлүүлэх арга хэмжээ аваад байна. Үүнээс 5.5 тэрбум төгрөгийг нь ЖДҮ Хөгжүүлэх санд буцааж нөхөн төлүүлсэн. Тус сангаас 1,544 иргэн, аж ахуйн нэгж зээл хүссэнээс 216 төсөлд зээл олгосон. 801 төсөл шалгараагүй үлдсэнээс 100 гаруй нь зээлийн […]

yavgan-zam-1.jpg

2019-04-25 13:49
Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлууд хийгдэж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Явган хүний зам” аяны хүрээнд Баянгол дүүрэгт 12, Баянзүрх дүүрэгт найм, Сүхбаатар дүүрэгт тав, Чингэлтэйд тав, Хан-Уулд […]

uih-1.jpg

2019-04-25 13:42
УИХ-ын өнөөдрийн (2019.04.25) чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус түр хороо нь төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хянах зорилготой юм. Тодруулбал, Олон улсын Парламентын холбооны Удирдах зөвлөлөөс С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор ирсэн албан бичгийг судалж, хэргийг мөрдөн шалгах явцад эрүүдэн […]