heregleh.jpg

2019-04-04 10:59
Монголын бодибилдинг, фитнессийн холбооноос 2019 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний үеэр хориотой бодис хэрэглэсэн тамирчдын нэрсийг өчигдөр/2019.04.03/ зарлалаа. Тэмцээний үеэр Г.Ариунтамир, Б.Бямба-Очир, Э.Цогт нараас допингийн шинжилгээ авчээ. Уг шинжилгээний хариу гарч Г.Ариунтамир, Э.Цогт нараас хориотой бодис илэрч зохих хариуцлагыг оноосон талаар олон нийтэд мэдээллээ. Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны Допингийн эсрэг дүрмийн дагуу Г.Ариунтамирыг […]

chulgan.jpg

2019-04-04 10:34
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган маргааш буюу энэ сарын 05-ны 10.00 цагт эхэлнэ. Хаврын ээлжит чуулганаар нийт 29 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосны дотор Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл багтаж буй юм. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын баг иргэд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгуулагууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулан хэд хэдэн үе […]

songolt.jpg

2019-04-04 10:26
Өвөрхангай аймгийн 11 сумын 1060.0 мянган га талбайд бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготно тархаад байна. Үүнээс Бүрд, Баян-Өндөр, Өлзийт, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл суманд тархалт нэлээн их байгаа юм. “ХХААХҮЯ-наас 30 мянган га талбайд 60 тонн орчим бактержуулсан будааг нийлүүлэх чиглэлтэй байгаа. Яамнаас өгсөн төсөв, сумын төсвийн хүрээнд будааг худалдан авч, тархалтын судалгаагаа үндэслэн сумдад хуваарилна. […]

nnnnnn-1.jpg

2019-04-04 10:08
ОХУ-ын Ардын жүжигчин Алексей Булдаков 68 насандаа тэнгэрийн орноо заларлаа. Тэрээр Монгол Улсад аялж байх хугацаандаа буюу дөрөвдүгээр сарын 02-03-нд шилжих шөнө зүрхний архаг дутагдлын улмаас нас барсан тухай ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна. Алексей Булдаковыг сүүлчийн замд нь үдэх ёслол ирэх Ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 07-нд Москвад болно. Алексей […]

jjjjjjj.jpg

2019-04-04 10:01
Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга байгуулагдсны 50 жилийн ойг тохиолдуулан, тус чуулгын жазз найрал хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд шаардагдах 250 сая төгрөгийг Ерөнxий сайд У.Хүрэлсүх гардуулан өглөө. Хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд шаардагдах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэжээ. “Баянмонгол” чуулга 1990 оноос xойш хөгжмийн зэмсгийн шинэчлэл хийгээгүй байна. Нийт хөгжмийн зэмсгүүдийн дийлэнx нь 1980 оны үед гадаадын […]

hot.jpg

2019-04-04 09:55
Дэлхийн гадаргын хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд ямар нэгэн цэгт хуримтлагдсан энерги сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж газрын гадаргуугаар тархах үзэгдлийг газар хөдлөлт гэж нэрлэдэг. Монгол орны газар хөдлөлтийн идэвхжилтэд нөлөөлөх гол хүчин зүйл нь Энэтхэгийн хавтан бөгөөд нөгөө талаас Байгалийн рифтийн таталцал аж. Энэтхэгийн хавтан Ази тивийг 50 гаруй сая жилийн өмнө мөргөсөн ба одоо […]

tsagbbbb.jpg

2019-04-04 09:44
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорнодын өмнөд, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 04-ний­ 08 цагаас […]

03-5.jpg

2019-04-04 09:32
Монгол Улсаас БНСУ-ыг зорих иргэд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн билээ. Тус улсад үйлдвэрт гэрээт ажиллах квотын дагуу жил бүр сонгон шалгаруулалтаар олон иргэд зорьж байна. Тэгвэл Монголын 22 иргэн ор сураггүй алга болсон талаар Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас мэдээлжээ. Уг мэдээллийг сураггүй алга болсон иргэдийн ар гэрийнхэний гаргасан мэдээллийн дагуу эрэн сурвалжилж […]

onigoo.jpg

2019-04-04 09:07
Өнгөрсөн Даваа гарагийн орой Бангкокын BTS агаарын метронд зорчиж явсан Словак улсын жуулчны хэтэвчийг хулгайлсан гурван монгол залууг баривчилжээ. Өчигдөр буюу Лхагва гарагт тэднийг Тайландын цагдаагийн газар хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан байна. Хулгайн хэрэг үйлдсэн этгээдүүд нь 26 настай И.Мөнхбаяр, 27 настай Г.Ихбаяр, 27 настай Б.Эрдэнэбаяр нар байжээ. Словакын жуулчны хэтэвчинд 2,000 бат ($63 орчим) болон […]

boieng.jpg

2019-04-04 09:00
Этиопын нийслэлээс хөөрөөд удалгүй унасан Boeing 737 Max нисэх онгоцны ослын шалтгааныг шинжлэн шалгасан мэргэжилтнүүд ослын шалтгааныг тогтоосн анхны дүгнэлтээ өнөөдөр танилцуулах гэнэ. Гуравдугаар сарын 10-нд болсон энэ ослын үеэр 35 орны 157 хүн амиа алдсан юм. Агаарын хөлөг Аддис Абаба хотоос хөөрөөд зургаан минутын дараа осолдсон бөгөөд энэ үед цаг агаарын нөхцөл байдал хэвийн байсан […]