horom.jpg
2019-03-29 14:38
Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй “Нэг хором” аяны хүрээнд “Нэг хором-Замын хөдөлгөөний аюулгүй байдалд” сэдэвт 800 хүүхдийн тайван жагсаал өнөөдөр (2019.03.29) боллоо. Тодруулбал, Тээврийн цагдаагийн албанаас Автотээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо болон бусад үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх 7 […]

em-uuh.jpg
2019-03-29 14:24
Жирэмслэлтээс хамгаалах эм нь бараг 60 жилийн өмнө зохион бүтээгдсэн ч энэ хугацаанд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсаар ирсэн билээ. Тэгвэл Вашингтоны их сургуулийн судлаачид эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах эм зохион бүтээснийг The Guardian сонин мэдээллэж байна. Эрдэмтэд энэхүү шинэ бүтээлээ Чикаго хотод зохион байгуулагдсан “Endocrine Society” байгууллагын ээлжит олон улсын чуулганы үеэр танилцуулжээ. DMAU (dimethandrolone undecanoate) […]

jjjjjjjj.jpg
2019-03-29 14:02
Био технологийн хөгжил нь хүмүүст мянган жил амьдрах боломж олгоно гэдэгтэй эл салбарын мэргэжилтнүүд санал нэг байгаа ажээ. Бид энэ удаагийнхаа “Танин мэдэхүй” буландаа “Агасфер” төслийн хүрээнд хүний насыг 1000 жилээр ч уртасгах боломжтой талаар эрдэмтэд онцолж буй мэдээллийг хүргэж байна. Эрдэмтдийн үзэж буйгаар хүмүүс эрт, орой хэзээ нэгэн цагт био технологийн хөгжил нь хөгшрөлтийг […]

kkkkkk.jpg
2019-03-29 14:01
Венесуэлийн Хяналтын ерөнхий газар сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн төрийн алба хаах эрхийг нь 15 жилээр хориглох шийдвэр гаргалаа. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг зөрчилтэй гэж үзээд Татварын тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу ингэж шийтгэсэн гэнэ. Өнгөрсөн нэгдүгээр сард өөрийгөө Венесуэлийн төрийн тэргүүн гэж зарласа сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо хилийн чанадад хийсэн 100 […]

nith-1.jpg
2019-03-29 13:56
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдаанаар өчигдөр (2019.03.28) Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн түр журам, зардлын тарифыг шинэчлэн баталлаа. Тус журам батлагдсанаар нийтийн тээврийн үйлчилгээний зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, үйлчилгээний орлого төвлөрүүлэхэд тавих хяналтыг сайжруулна. Мөн нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэн бүр цахим картаар зорчих […]

bank-9.jpg
2019-03-29 13:53
Монголбанк, Монголын банкны холбоо хамтран хэрэгжүүлж буй “Банкны хөгжил-95 жил” аяны хүрээнд эдийн засаг, статистик, санхүүгийн чиглэлээр ажиллаж буй мэргэжлийн судлаачид болон тус чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд Эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ удаа 40 гаруй бүтээл ирснээс эцсийн шатны шалгаруулалтад дараах бүтээл шалгарав. Үүнд: Оюутны ангилалд: Банкны ашигт ажиллагаанд нөлөөлөгч хүчин […]

songolt.jpg
2019-03-29 13:33
Монгол хэл бичгийн шалгалтын дүн дөрөвдүгээр сарын 1-нд гарна Б.Амирдаа | Zindaa.mn 2 минутын өмнө Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн Бямба гарагт орон даяар явагдлаа. Энэ жил Монгол хэл бичгийн шалгалтад 18,500 шалгуулагч бүртгүүлснээс улсын хэмжээнд 34 шалгалтын төв дээр 87 хувийн ирцтэйгээр буюу 16,436 шалгуулагч оролцлоо. Энэ удаагийн […]

togt.jpg
2019-03-29 13:18
Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн VI чуулга уулзалтад оролцов 2019 оны 3 дугаар сарын 27-29-нд Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн 6 дугаар чуулга уулзалт Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо “Иргэдийг чадавхжуулах, тэдгээрийн оролцоо болон тэгш байдлыг хангах” сэдвээр болж өнгөрөв. Жил бүр зохион байгуулагддаг тус чуулга уулзалтаар бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчид “Тогтвортой […]

nymdorj.jpg
2019-03-29 13:09
Төрийн ордны иргэний танхимд өнөөдөр УИХ-ын гишүүдэд үзүүлсэн зарим иргэнийг хуулийн байгууллага эрүүдэн шүүж буй бичлэгийг сэтгүүлчдэд хаалттай үзүүлсэн. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулж байна. Тэрбээр “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд би албан ёсоор уучлалт гуйж байна. Гурван настай хүн их зовж байна. […]

uulzalt.jpg
2019-03-29 12:19
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ирэх сарын 10-11-ний өдрүүдэд Вашингтонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар төлөвлөж байна. Энэ талаар “Yonhap” агентлаг баасан гарагт мэдээллээ. Хоёр улсын төрийн тэргүүнүүд Вашингтон, Сөүлийн хоорондын харилцааг бэхжүүлэх арга зам, Солонгосын хойгийг бүрэн цөмийн зэвсэггүй болгох замаар хойгт энх тайвныг тогтоох байр сууриа нэгтгэх зэрэг олон асуудлыг хэлэлцэх юм байна.