БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ирэх сарын 10-11-ний өдрүүдэд Вашингтонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар төлөвлөж байна. Энэ талаар “Yonhap” агентлаг баасан гарагт мэдээллээ.
Хоёр улсын төрийн тэргүүнүүд Вашингтон, Сөүлийн хоорондын харилцааг бэхжүүлэх арга зам, Солонгосын хойгийг бүрэн цөмийн зэвсэггүй болгох замаар хойгт энх тайвныг тогтоох байр сууриа нэгтгэх зэрэг олон асуудлыг хэлэлцэх юм байна.