Био технологийн хөгжил нь хүмүүст мянган жил амьдрах боломж олгоно гэдэгтэй эл салбарын мэргэжилтнүүд санал нэг байгаа ажээ. Бид энэ удаагийнхаа “Танин мэдэхүй” буландаа “Агасфер” төслийн хүрээнд хүний насыг 1000 жилээр ч уртасгах боломжтой талаар эрдэмтэд онцолж буй мэдээллийг хүргэж байна.
Эрдэмтдийн үзэж буйгаар хүмүүс эрт, орой хэзээ нэгэн цагт био технологийн хөгжил нь хөгшрөлтийг эмчлэх боломж олгоно гэдгийг хүлээн зөвшөөрөх аж. Анагаах ухааны нөхөн үржихүйн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн Обри ди Грей “Биохакерууд өөрийн амьдралыг хэдэн арван жилээр уртасгаж болно гэж үзэж байна. Хүний амьдралын хугацааг хэдэн зуу, эсвэл хэдэн мянган жилээр уртасгах боломжтой” гэж мэдэгджээ.
Харвардын Анагаах ухааны их сургуулийн мэргэжилтнүүдийн ярьснаар, хөгшрөлтийг удаашруулах үнэхээр бодит боломж бий аж. Тэд хүний тархины болон булчингийн үйл ажиллагааг дэмжих, эд эсийг хөгшрөхөөс сэргийлэх амин хүчлүүд болон бусад бэлдмэлүүдэд найдаж буйгаа илэрхийлжээ. Урьдчилсан тооцоогоор, ийм төрлийн эмийн зах зээл тэлж, нийлүүлэлтийн хэмжээ нь 2024 он гэхэд 11 тэрбум ам.доллараас давж магадгүй аж.
Шинжлэх ухаан, технологийн “Geek Picnic” байгууллагаас нэгэн сонирхолтой судалгааг нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн дунд явуулжээ. Судалгаанд оролцогчдын 66.35 хувь нь мөнх амьдрахыг хүссэн байна. “RuPosters”-т мэдээлснээр, Олон улсын эрдэмтдийн баг хүний генийг судалсны дүнд хүний амьдралын насыг 60 хувиар уртасгах боломж байгааг олж илрүүлжээ.
Генийн судалгааны явцад тэд генийн кодод өөрчлөлт оруулах чадвартай 4698 ширхэг өөрчлөгдөх эс байгааг олж илрүүлснээс 238 нь хүний амьдралыг уртасгахад нөлөө үзүүлэх аж. Судалгааны энэ ажил зөвхөн хүний насыг уртасгах төдийгүй генийн бүхий л хүчин зүйлийг судлахад чухал ач холбогдолтой болж амьд организмын насыг уртасгахад шууд нөлөөлөх юм гэж үзжээ.
Эх сурвалж: Planet Today
6 comments
хэт удаан амьдрах сонирхолгүй байх аа
238 gene chin snv,cnv, fusion, msi orson onco target blgui dee ( oncomin company gargasan panel iin). Zov buruug ni sudlaarai. biological age genomic data analysis aar todorhoilbol dor hiyaha 1000 hun torsnoos uheh hurtel WGS data heregtei bmaar yum. tiim cohort alga odoohondoo yadaj AI hereglehed.
zaluu chigeeree urt amidarval ch yahav hogshrood muuhai bolood ireheeree amidrah sonirhol baihgui bolno
Киборгийн тухай зөгнөлт киноны биелэл-хүний хөл, гар гээд л гэмтсэн эрхтнүүдийг орчин үед цахилгаан соронзрн долгионоор мэдрэлийн эстэй холбосон хиймэл эрхтнээр сольж эхэлсэн, мөн аль нэг өвчилсөн эрхтнийг шилжүүлэн суулгаж болно. Цаашлаад үүдэл эсийн туршилт, Клоны аргаар хувилах, Днх г өөрчлөх гээд л янз бүрийн дэвшилтүүд гараад байгаа болохоор нас хамаагүй илүү уртсах магадлал байна.
үхэх шахаад л доно хэрэглээд амьдраад л байж болох байх манай төр засагт очсон тэр бумтангууд
nögöö Ebiigee 1000n jil shorond suulgahsan ….