Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй “Нэг хором” аяны хүрээнд “Нэг хором-Замын хөдөлгөөний аюулгүй байдалд” сэдэвт 800 хүүхдийн тайван жагсаал өнөөдөр (2019.03.29) боллоо.
Тодруулбал, Тээврийн цагдаагийн албанаас Автотээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо болон бусад үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд улсын хэмжээнд “Нэг хором хүлээ” уриан дор “НЭГ ХОРОМ” аяныг зохион байгуулж байгаа юм.
Аяны хүрээнд “Нэг хором”-ыг сурталчлан таниулах олон ажил, арга хэмжээ зохион байгуулагдах тул иргэдийг болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийг идэвхитэй оролцохыг уриалж байна.