hog-1.jpg
2019-03-30 11:14
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг арга хэмжээ юм. 2010 онд Улаанбаатар хот анх удаагаа нэгдсэн бөгөөд энэ жил 10 дахь удаагаа албан ёсоор оролцоно. […]

cage.jpg
2019-03-30 10:57
Холливудын алдарт жүжигчин Н.Кэйж өнгөрсөн долоо хоногт Лас Вегаст гэрлэлтээ бүртгүүлж байсан бол дөрөвхөн хоногийн дараа хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ. Тэрээр нүүр будалтын мэргэжилтэн Эрика Койке гэх бүсгүйтэй гэрлэлтээ бүртгүүлэх хүсэлтээ өнгөрсөн Бямба гарагт өгсөн аж. Тэрээр тухайн үед халамцуу байсан гэх эх сурвалжуудын мэдээлэл байгаа юм байна. Хосууд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш дотносож эхэлсэн […]

muoh.jpg
2019-03-30 10:32
Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн хурал “Чингис” зочид буудлын “Өргөө” хурлын танхимд өчигдөр (2019.03.29) зохион байгуулагдлаа. Хурлаар: -Монголын үндэсний олимпийн хорооны 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийг батлав. -Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн холбоогоор Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо болон Монголын бобслей скелетоны холбоог элсүүлж батлав. -Зарим […]

almaz.jpg
2019-03-30 10:13
Архангай, Сүхбаатар аймгийн нутагт хийсэн судалгааны явцад маш жижиг, цөөн тооны алмаз олдсон талаар ШУА-иас мэдэгдлээ. Мөн Хэнтий, Төв, Увс, Завхан аймгийн нутгаас техникийн алмазын илэрц олдсон ажээ. Монголд анх алмаз байна гэдгийг доктор Д.Доржнамжаа ажиглан, солирын цохилтоос гурван газар алмазын илэрц байгааг тогтоожээ. Одоогоор мэдэгдээд буй солирын дөрвөн тогоог судалж, тэнд алмаз байгааг илрүүлсэн […]

haan-bank.jpg
2019-03-30 09:45
Жил бүр тохиодог “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Өргөө амаржих газарт өчигдөр (2019.03.29) “Хаан” банкнаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн иргэдийн тав тухтай үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулах зорилгоор кесарь мэс заслын 10 ширхэг иж бүрдэл хандивлажээ. Энэхүү мэс заслын багаж нь эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор […]

nith-2.jpg
2019-03-30 09:40
Нийслэлийн 2019 оны төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэнээр нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдаан үргэлжилсэн юм. “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 12 агентлагийн бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, хоёр агентлаг шинээр байгуулагдан, хоёр агентлагийн чиг үүрэг нэгтгэгдсэнтэй холбогдуулан нийт 68 орон тоо шинээр нэмэгдэж байна. Үүний дагуу […]

zurhai-6.jpg
2019-03-30 09:30
Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 30. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 25. Санчир гараг. Элдэв тэнгэртэн одтой, хоёр хар мэнгэтэй, улаан бар өдөр. Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг […]

tsag-agaar-6.jpg
2019-03-30 09:25
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. 2019 оны 03 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, […]

nixt2.jpg
2019-03-29 22:56
Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай хүргэх анхан шатны нэгж нь хороо, баг. Сум, дүүргийн удирдлага тэднийг бодлогоор хангаж, дэмжлэг үзүүлэх учиртай. Харамсалтай нь, нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг болох Баянзүрх өнөөдрийг хүртэл Засаг даргагүй байв. Шалтгаан нь дүүргийн удирдлагыг гартаа оруулах гэсэн Ардчилсан намын санаархал. Тус намынхан Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үеэр […]

batamgalan.jpg
2019-03-29 21:55
Баянзүрх дүүргийн ИТХ өнөөдөр ээлжит хуралдаанаа хуралдуулж төлөөлөгчдийн бүрэн эрхийг батламжлах, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөх, дүүргийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн 2016 онд явуулсан дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчид мөнгө тараасан маргаан гарснаар гурван шатны шүүх хэргийг хянаж, энэ сарын 23-нд дахин сонгууль явуулсан юм. Дахин сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Галхүү, Г.Доржпалам нар олонхын […]