Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай хүргэх анхан шатны нэгж нь хороо, баг. Сум, дүүргийн удирдлага тэднийг бодлогоор хангаж, дэмжлэг үзүүлэх учиртай. Харамсалтай нь, нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг болох Баянзүрх өнөөдрийг хүртэл Засаг даргагүй байв. Шалтгаан нь дүүргийн удирдлагыг гартаа оруулах гэсэн Ардчилсан намын санаархал.
Тус намынхан Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үеэр мөнгө тараасны гороор дүүргийн удирдлагын бүрэлдэхүүн тал байсан юм. Тэгвэл өнөөдөр тус дүүргийн ИТХ бүтэн болж, Засаг даргаа томилохоор хуралдав. Гэвч өнөөх Ардчилсан намынхан дэмжигчдээ дагуулан дүүргийн ЗДТГ-ыг эзлэх нь тэр. Уг нь өнгөрсөн бямба гарагт болсон дахин сонгуульд Ардчилсан намынхан оролцохгүй гээд нэрээ татсан байдаг. Гэтэл сонгууль өнгөрсний дараа бодлоо өөрчилж, ийнхүү үймээн дэгдээлээ.
“Ардчилсан нам бие даан нэр дэвшигчдийг санхүүжүүлж байгаа” гэсэн олны үг ортойг тэд өнөөдөр өөрсдөө баталлаа.
Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид 11:00 цагт хуралдаа оролцохоор очсон боловч Ардчилсан намынхны дэмжигчдэд хөөгдөн гарчээ.
Улмаар тус намынхан 13:00 цаг хүртэл дүүргийн Тамгийн газрын байранд дураараа дургисан байгаа юм. Зарим дэвжигч нь төлөөлөгчдийг бэртээж, дүүргийн хурлыг сурвалжлахаар очсон сэтгүүлчийн биед халдсан байна. Үүнээс нь болоод Баянзүрх дүүргийн иргэд бүтэн дөрвөн цаг төрийн үйлчилгээг авч чадсангүй. Иргэд, олон нийтийн сонгох эрхийг ноцтой зөрчиж, сонголтыг гутаан доромжилж буй Ардчилсан намынханд өөрсдийн эрх ашгийн төлөө төрийн ажлыг гацаахаас өөр чадах зүйл үлдээгүй бололтой. Бараг энэ нь тэдний имиж боллоо гээд хэлчихэд буруудахгүй л болов уу.
Баяраа өөрөө л ширээн дээрээс уначихсан юм билээ ш дээ гэдэг дээ. Ардчилсан намынхан өөрсдөө дахин сонгуульд оролцоод, ялалт байгуулсан бол яах гэх вэ. Гэтэл оролцоо ч үгүй байж дүүргийн даргын сандлыг авахаар ийн улайрах нь ичмээр юм.
4 comments
Төр засгийн ажлыг яаж гацаадаг болохыг МАН-ынхан л утгаар нь харуулдаг биш билүү. Өнгөрсөн өвөл УИХ-ын ажил юу боллоо доо. Төр 2 сарын турш нам зогсож хэрүүл тэмцлийн үүр болоо биз дээ эрхэмүүдээ. Хаач очиж АН чинь ёс суртахуунтай юм билээ.
ан- гэх зэрлэг балмадуудыг дахин төр рүү бүү ойртуул. 12-16 он хар дарсан зүүд блаа.
Ерөөсөө МАН-ын махан толгойтонгууд төр зайдалсаар байгаад рефлекс болчихсон. Тэгээд ямар ч аргаар хамаагүй төрд очих гээд хулгай луйвар, дээрэм тонуул, хүчин гээд хийхгүй хэрэг байхгүй. Сурсан зангаараа мөнгөөр санал худалдаж авч байгаад баригдчихсан байсан. Ийм луйварчингуудад төр засгийн байгууллагууд эзлэгдчихээд байгаа юм даа.
ingej saahaa bolio har al nuudaa