nuat.jpg

2019-03-28 17:55
Монголын татварын албанаас НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг хуулийн хугацаанд нь зохион байгуулж дуусан ба буцаан олголтын явцад Арилжааны банкуудаас нэр данс зөрсөн, данс хаагдсан, буруу данс гэсэн 3 шалтгаанаар гүйлгээ буцсан 15627 иргэн байна. Татварын албанаас цахим төлбөрийн баримтын системээр дамжуулан удаа дараа заавар, зөвлөгөө хүргүүлсэн бөгөөд хувийн мэдээллээ засварлаж баталгаажуулалт хийгдээгүй тохиолдолд буцаан олголт […]

rio2016.jpg

2019-03-28 17:38
Францын “Le Monde” сонинд Рио-2016 зуны Олимпийн наадмын боксын тэмцээний шүүгчид авлига авсан талаар мэдээллийг нийтэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Олимпийн наадмын боксын тэмцээний шүүгчид Монголын багийн гишүүнтэй ярилцсан утасны бичлэг байгаа аж. Утасны бичлэгт нэрийг нь нууцалсан шүүгч Монголын багийн гишүүнд тамирчнаа финалын шатанд үлдээхийг хүсвэл 250 мянган ам.доллар төлөхийг санал болгосон аж. Гэхдээ Монголын […]

dotooj.jpg

2019-03-28 17:33
Францын Y/Project загварын брэнд худалдан авагчдын анхаарлыг эрхгүй татах жийнсэн дотуур өмд гаргалаа. Шинэ загварын хувцасны зургийг SSENSE люкс зэрэглэлийн худалдааны Instagram аккаунтад тавьсан байна. Хажуу хоёр талдаа халаастай, бүс зүүж болох цэнхэр өнгийн энэ дотуур хувцсыг цагаан цамц, жийнсэн цэнхэр цамцтай хослуулжээ. Харин хэрэглэгчид шинэ бүтээлийг төдийлөн таашаагаагүй байна. Зарим нь амьдралдаа харж байсан […]

jonsh.jpg

2019-03-28 17:21
Дундговь аймгийн прокурорын газар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу тус аймгийн Луус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаргал” гэх газарт жонш олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайнууд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж байгаа эсэхийг гэнэтийн байдлаар шалгажээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч, Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн […]

surah-bichig.jpg

2019-03-28 17:15
Жил ирэх тусам 1-12-р ангийн сургачдын сурах бичгийн хүрэлцээ муу байна гэсэн шүүмжлэл олны дунд бий болдог. Учир нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг 2004 оноос дөрвөн жил тутам шинэчлэх нэрээр сурах бичгүүд ч өөрчлөгддөг.  Улсаас бага ангийнхны номыг үнэгүй, дунд, ахлах ангийнхны сурах бичгийн хэрэглээний 40 хувийг хангадаг гэж ярьдаг ч энэ нь хаанаа ч хүрдэггүй. […]

hais.jpg

2019-03-28 16:59
Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж зам, талбайн авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 90,100м хайс хашлага байдаг бөгөөд өдөр ирэх тусам хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хөдөлгөөн тусгаарлах хайсыг шинээр байрлуулах хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаа гэж албаныхан үзэж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1041 дугаар захирамжаар хотын төв гудамжуудад […]

unuuud.jpg

2019-03-28 16:45
Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Сандитис”, “Азутис”, “Ахмеруерттис” шүдний эмнэлгүүдэд эмчилгээ, эрүүл ахуйн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт шалгалт хийлээ. Өмнөх шалгалтаар өгсөн үүргийн дагуу “Сандитис” шүдний эмнэлэг хүүхдийн шүдний хэсэгтэй болсон, ариутгагчийг мэргэшүүлсэн бол “Азутис” эмнэлэг нь тоног төхөөрөмжөө шинэчлэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэж байна. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар дээрх эмнэлгүүдэд гурван албан шаардлага хүргүүлж, […]

oyun-erdene.jpg

2019-03-28 16:44
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид анхаарах асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Засгийн газраас боловсруулж байгаа урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдтэй “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг цаашид хэрхэн уялдуулах талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлсэн юм. Монгол улсын цаашдын хөгжлийн бодлогыг урт хугацаанд буюу 2045 он хүртэл […]

oin-tuimer.jpg

2019-03-28 16:39
Булган аймгийн Тэшиг сумын нутагт гарсан ойн түймрийн талаарх дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн 16:10 цагт Онцгойгийнхон хүлээн авсан байдаг. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 2 автомашинтай, Хилийн 0286 дугаар ангийн 3 алба хаагч, 3 морь, тус сумын ЗДТГ-ын 11 албан хаагч 1 автомашин, 8 морьтой, “Зэд Хантай бүтээлийн нуруу”-ны […]

tulchin.jpg

2019-03-28 16:36
Аймгийн хэмжээнд 5951 малчин өрхөд 2,6 сая толгой мал тавтай хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, баруун болон хойд талын талын сумдаар бага зэрэг цасан бүрхүүлтэй бэлчээрийн 70% нь өвстэй, 30% нь дунд зэрэг, мал тарга дунд зэрэг байна. Мал төллөлт: Оны эхний 1150,0 мянган хээлтэгчээс 3 сарын 28-ны байдлаар 255,7 мянган толгой хээлтэгч төллөж, […]