Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Сандитис”, “Азутис”, “Ахмеруерттис” шүдний эмнэлгүүдэд эмчилгээ, эрүүл ахуйн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт шалгалт хийлээ.
Өмнөх шалгалтаар өгсөн үүргийн дагуу “Сандитис” шүдний эмнэлэг хүүхдийн шүдний хэсэгтэй болсон, ариутгагчийг мэргэшүүлсэн бол “Азутис” эмнэлэг нь тоног төхөөрөмжөө шинэчлэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэж байна. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар дээрх эмнэлгүүдэд гурван албан шаардлага хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.