Булган аймгийн Тэшиг сумын нутагт гарсан ойн түймрийн талаарх дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн 16:10 цагт Онцгойгийнхон хүлээн авсан байдаг. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 2 автомашинтай, Хилийн 0286 дугаар ангийн 3 алба хаагч, 3 морь, тус сумын ЗДТГ-ын 11 албан хаагч 1 автомашин, 8 морьтой, “Зэд Хантай бүтээлийн нуруу”-ны тусгай хамгааллалттай газрын хамгаалалтын захиргааны 5 албан хаагч 2 автомашинтай, нийт 43 хүн, 5 автомашин, 11 морьтой ажиллажээ. Улмаар энэ сарын 26-ны өдрийн 20:30 цагт түймрийг цурманд оруулж, 27-ны өдрийн 15:15 цагт бүрэн унтраасан байна.
Ойн түймэр бүрэн унтарсныг Хужирт багийн Засаг дарга Б.Амгалан, Тэшиг сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Б.Мөнхтөр нарт хүлээлгэн өгчээ.
Түймэрт нийт 150 га талбай шатсан байна.