111-2.jpg
2019-01-09 13:32
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж зарим томилгоог хийжээ. Хууль зүйн дэд сайдаар хурандаа Г.Элбэгсайханыг томилсон байна. Г.Элбэгсайхан нь ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан. Мөн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр томилох шийдвэр гаргажээ.

0101.jpg
2019-01-09 13:04
Тэрбумтан Жефф Безосын Amazon компани дэлхийн хамгийн үнэтэй компаниудын жагсаалтыг тэргүүллээ. Энэ тухай The Wall Street Journal мэдээлсэн байна. Компанийн зах зээлийн өртөг 796 тэрбум гаруй ам.доллар болсон байна. Хоёрдугаар байрт Microsoft оржээ. Тус компанийн үнэлгээ 789 тэрбум ам.доллар аж. Гуравдугаар байрт Alphabet холдинг буюу Google-ийн толгой компани оржээ. Тус компанийн өртөг 745 тэрбум ам.доллар. Үүний араас […]

kashish.jpg
2019-01-09 13:03
Хууль бусаар эм тариа нэвтрүүлэх гэж байсан тухай мэдээллийг өмнө нь бид хүргэсэн. Тэгвэл хамгийн сүүлд буюу өнөөдөр (2019.01.09) Монгол руу илгээмжээр мансууруулах бодис илгээснийг Гаалийн ерөнхий газрын улсын байцаагч нар илрүүлсэн байна. Тодруулбал, Герман улсаас Монгол улсын иргэнд хаягласан илгээмж дотроос 0.020 грамм Гашиш, 6ш экстази, 3ш ЛСД илрүүлжээ. Уг хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж […]

ajil-1.jpg
2019-01-09 13:00
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийнхөн 21 аймаг дахь ажилгүйчүүдийн тоог гаргажээ. Үүнд хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох ажилгүй хүмүүсийн дүнг тодорхойлсон байна. Орон нутагт амьдарч буй 100 хүн тутамд дунджаар 7-9 ажилгүй иргэн ногдож байгаа аж. Харин Төв аймагт хамгийн бага буюу хоёр, Орхонд хамгийн их буюу 14 хүн одоогоор хөдөлмөр эрхлэхгүй байна […]

erdene-s.jpg
2019-01-09 12:40
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -АН ээлжит бус сонгууль явуулах шийдвэр гаргаж, бүлэг дэмжиж байгаагаа илэрхийлэн, тогтоолын төсөл боловсруулна гэсэн. Энэ ажил эхэлсэн үү? -Ээлжит бус сонгууль явуулах шийдвэрийг АН-ын Улс төрийн зөвлөл гаргаж, УИХ дахь АН-ын бүлэгт чиглэл өгсөн. Намын бүлэг энэ асуудлыг санал нэгтэй хүлээн авч, байр сууриа илэрхийлсэн. Бид удахгүй УИХ-ын […]

boowaa-1.jpg
2019-01-09 12:39
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан 2019 оны нэгдүгээр сарын 9-нөөс хоёрдугаар сарын 8-ны өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүн болон лифт, цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн хангамжид шалгалт хийж эхэллээ. Улсын байцаагчид дараах обьектуудад хяналт шалгалтыг явуулах аж. Хэвийн боов, банш буузны үйлдвэрлэл, худалдаа Сар шинийн баярын хүнсний өргөтгөсөн худалдаа, экспо, зах худалдааны төвүүд, ил задгай худалдаа […]

001-5.jpg
2019-01-09 12:38
Германы улс төрчдийн гэрийн хаяг, утасны дугаар, чатыг хакердсан этгээд өнгөрсөн сарын сүүлээр мэдээллээ твиттер сүлжээнд нийтлэж эхэлсэн. Тэдний дунд канцлерь Ангела Меркель ч багтаж байсан юм. Өчигдөр (2019.01.08) Германы эрх баригчид уг мэдээллийг задруулсан этгээдийг илрүүлэн баривчилсан гэдгээ зарлажээ. Хакерчин эцэг эхтэйгээ хамт амьдардаг, 20 настай залуу байсан гэнэ. Хакер хийх болсон шалтгаанаа тэр тайлбарлахдаа […]

1072.jpg
2019-01-09 12:24
“Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компаниас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, 2018 оны тайлан мэдээллээ хүргэлээ. Тус компани 2010 оноос хойш 45.8 сая тонн нүүрс олборлож, 4.6 ихнаяд төгрөгийн буюу 2.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготойгоор ажиллажээ. 2018 онд гэхэд 1.99 ихнаяд төгрөгийн буюу тэрбум орчим долларын борлуулалтын орлоготой ажилласан байна. 2018 онд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ТУЗ-өөс баталсан төлөвлөгөөгөөр 1.2 […]

bituureh.jpg
2019-01-09 12:19
Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ […]

dd.jpg
2019-01-09 12:14
Засгийн газрын өнөөдөр /2019.01.09/-ийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийсэн байна. Тодруулбал, Барилга хот байгуулалтын дэд сайдаар Б.Мөнхбаатарыг томилжээ. Б.Мөнхбаатар нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Хотын орлогч байсан, Эрдэнэс Оюутолгойн Монгол дахь захиралаар тус тус ажиллаж байсан. Хамгийн сүүлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын даргад нэр дэвшиж байсан ч намын Удирдах зөвлөл дэмжигдээгүй юм. Түүнчлэн өнөөдрийн […]