Германаас ирсэн илгээмжээс мансууруулах бодис илрүүлжээ

2019-01-09 13:031min0
kashish

Хууль бусаар эм тариа нэвтрүүлэх гэж байсан тухай мэдээллийг өмнө нь бид хүргэсэн. Тэгвэл хамгийн сүүлд буюу өнөөдөр (2019.01.09) Монгол руу илгээмжээр мансууруулах бодис илгээснийг Гаалийн ерөнхий газрын улсын байцаагч нар илрүүлсэн байна. Тодруулбал, Герман улсаас Монгол улсын иргэнд хаягласан илгээмж дотроос 0.020 грамм Гашиш, 6ш экстази, 3ш ЛСД илрүүлжээ.

Уг хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхлээд байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй