Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийнхөн 21 аймаг дахь ажилгүйчүүдийн тоог гаргажээ. Үүнд хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох ажилгүй хүмүүсийн дүнг тодорхойлсон байна. Орон нутагт амьдарч буй 100 хүн тутамд дунджаар 7-9 ажилгүй иргэн ногдож байгаа аж. Харин Төв аймагт хамгийн бага буюу хоёр, Орхонд хамгийн их буюу 14 хүн одоогоор хөдөлмөр эрхлэхгүй байна гэв. Хөдөлмөрийн насныханд 15-60- тай хүмүүсийг хамруулдаг бөгөөд нийт ажилгүйчүүдийн 60 орчим хувийг 15-34 насны залуус эзэлж буй гэнэ.