Германы улс төрчдийн гэрийн хаяг, утасны дугаар, чатыг хакердсан этгээд өнгөрсөн сарын сүүлээр мэдээллээ твиттер сүлжээнд нийтлэж эхэлсэн. Тэдний дунд канцлерь Ангела Меркель ч багтаж байсан юм.
Өчигдөр (2019.01.08) Германы эрх баригчид уг мэдээллийг задруулсан этгээдийг илрүүлэн баривчилсан гэдгээ зарлажээ. Хакерчин эцэг эхтэйгээ хамт амьдардаг, 20 настай залуу байсан гэнэ.
Хакер хийх болсон шалтгаанаа тэр тайлбарлахдаа Германы улс төрийн амьдралд сэтгэл дундуур байгаагаа харуулахыг хүссэн гэсэн байна. Гэвч парламентад суудалтай зургаан намын тавыг онилж, тэдний улс төрчдийн мэдээллийг түгээгээд хэт барууны үзэлтэй ганц намыг орхисон нь анхаарал татаж байгаа гэнэ.
Хакерчин Германы Засгийн газрын дотоод сүлжээний нууцлал байдгааг ашиглан харьцангуй энгийн аргаар нэвтэрснийг мэргэжлийн тогтоожээ. Энэ хэргийг үйлдсэн этгээд гурав хүртэл жил шоронд хоригдох ял сонсдог ч тус улс 21 нас хүрээгүй хүнийг насанд хүрсэнд тооцдоггүй тул хэрэг үйлдсэн залуу ял шийтгэлгүй салж магадгүй байна.
Гадны улс орнуудын зүгээс явуулсан нууц ажиллагаа байж болзошгүй хэмээн үзэж байсан Германы эрх баригчид 20 настай залуу улс төрчдөд бухимдахдаа хакер хийсэн гэдгийг бага зэрэг тайширсан гэнэ.
Эх сурвалж: New York Times