2019-01-22 10:34
Өнгөрсөн оны аравдугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс “Петровис”-ын Ч.Даваанямын 4.3 сая ам.долларыг Монгол Улсад оруулж ирсэн тухай зарлаж байсан. Тэгвэл өнөөдөр /2019.1.21./ түүнийг эхнэр С.Шагдардулам нарыг АТГ-аас дуудаж байцаалт авлаа. Ч.Давааням бол 1996 онд Т.Энхжаргал, Ж.Оюунгэрэл нарын хамт “Петровис” компанийг үүсгэн байгуулсан хүн юм. […]










