Өдөрт нэг ширхэг өндгийг олон жилийн турш тогтмол идсэнээр зүрх судасны өвчин, зүрхний шигдээсээс сэргийлж чаддаг болохыг Хятадын эрдэмтэд баталжээ. Ингэхийн тулд хятадууд насанд хүрсэн 400 мянган хүн дээр тандалт судалгаа хийж үзсэн байна. Судалгаанд оролцсон өдөр бүр тогтмол өндөг иддэг хүмүүсийн зүрхний шигдээс болон зүрхтэй холбоотой бусад өвчнөөр өвчлөх магадлал нь иддэггүй хүмүүсийнхнээс 18 хувиар багассан байжээ. Түүнчлэн өндгийг олон жил тасралтгүй өдөр бүр идсэн хүмүүс зүрхний хавхлагын өвчин, хэм алдалт, цус харвалт, дутагдалд өртөхгүйгээр амьдрах бүрэн боломжтой гэдэг дүгнэлтийг хятад эрдэмтэд хийжээ.

Энэхүү сонирхолтой бөгөөд чихэнд чимэгтэй мэдээ дуулгахуйц судалгааг хийсэн эрдэмтэд өөр ч нааштай үр дүнд хүрсэн нь үхрийн мах болон бусад махны оронд өдөр бүр өндөг тогтмол идсэнээр хэт таргалалт, цусны даралт ихсэх зэргээс мөн л урьдчилан сэргийлэх боломжтойг нотолсон явдал. Гэхдээ нанхиад эрдэмтэд өдөрт хэт олон ширхэг өндөг идэлгүй, тохируулж идэхийг. Болж өгвөл бүр ганцаас хэтрүүлэхгүй байхыг зөвлөсөн гэдгийг эцэст нь хэлэх хэрэгтэй болов уу. Өндөг нь өндөр чанарлаг уураг, их хэмжээний шим тэжээлт бодисуудыг өөртөө агуулдаг хэмээн судалгааг удирдан явуулсан Бээжингийн их сургуулийн доктор Канжин Ю хэлж байна. Тиймээс хэтрүүлж хэрэглэвэл эм биш, хор болох аюултай.

Эх сурвалж: CNN

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн