БНСУ-ын Кёнсан их сургууль нь Монгол улсын ахлах сургуулиудаас 28 оюутан, ахлах сургуулийн 13 багшийг сургах хөтөлбөрт хамруулах юм байна. Мөн 23-24-ний өдрүүдэд Солонгос-Монголын хамтарсан түүх, соёл, уламжлалаас харилцан суралцах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.
Монгол Улсаас Өмнөд Солонгост суралцах оюутнуудын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Энэ нь нийт 163 мянган гадаад оюутны 78 мянга орчим нь Хятад улсаас, 43 мянга орчим нь Вьетнам улсаас ирж суралцаж байгаатай харьцуулбал Монгол улсын оюутны тоо нь 8588 байгаа нь харьцангуй бага тоо аж.
Кёнсан их сургууль 2018 оны зургаадугаар сард Монголын 9 оюутныг Солонгос хэлний сургалтанд үнэ төлбөргүй хамруулсан бөгөөд 2018 оны аравдугаар сард Монгол Улсын таван сургуулиас тус сургуульд суралцах эрхийг нь нээж өгчээ.
Кёнсан их сургуулийн зүгээс Солонгос Улсад суралцах Монгол оюутнуудын сурах чин эрмэлзлэл, хүсэл мөрөөдлийг биелүүлэх тал дээр хамтран ажиллаж сургалтын чанарт анхаарал хандуулах бөгөөд Монгол Улсад тус сургуулиас элсэлт хариуцсан ажилтнуудыг суурьшуулан ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.