selbe-goliin-eh.jpg
2018-12-06 11:27
Нийслэл хотын байгаль орчин, экосистемд чухал ач холбогдол бүхий ус, намаг, ой, ховор ургамал, амьтад бүхий 2071,5 га нутаг дэвсгэрийг “Сэлбэ голын эх” нэрээр НИТХ-ын шийдвэрээр 2012 онд орон нутгийн хамгаалалтад авсан. Энд нийслэл хотын “Хоймор” буюу хамгийн хойд цэг, Баруун Сэлбэ голын эх, эмчилгээний чанараараа олонд алдаршсан Борын рашаан зэрэг газрууд бий. Уг нутгийг […]

toollogo.jpg
2018-12-06 11:12
Жил бүрийн 12 дугаар сарын 7-ноос 17-ны хооронд Монгол Улсын жилийн эцсийн мал тооллогыг улс даяар зохион байгуулдаг. Энэ дагуу 2018 оны мал тооллого маргааш эхэлнэ. Мал тооллогыг зохион байгуулах улсын комисс байгуулагдан бэлтгэл ажлаа бүрэн хангаад байгаа ажээ. Өнгөрсөн 2017 оны жилийн эцсийн мал тооллогооор Монгол Улсын хэмжээнд нийт 66 218 959 толгой мал […]

suult.jpg
2018-12-06 11:00
УИХ-ын дарга М.Энхболдыг УИХ-ын чуулганы хуралдаан удирдахыг эсэргүүцэж бойкотоо үргэлжлүүлнэ гэдгээ зарим гишүүд мэдэгдээд байсан юм. Энэ дагуу нэр бүхий гишүүдийн бойкот үргэлжлилж тэд суулт зарлалаа. УИХ-ын гишүүн Х.Оюунбаатар, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж чуулганы танхимын үүдэнд суулт зарлаж байна. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол хуралдаа суухгүй гэж мэдэгдлээ.

enhbold-m.jpg
2018-12-06 10:47
Тѳрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 онд баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний ѳдрѳѳс эхлэн дагаж мѳрдѳхѳѳр шийдвэрлэсэн. Үүнтэй уялдуулан Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх, чиг үүргийг чадахуйн зарчмыг хангуулах, төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, хүний нөөцийн үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад […]

aaaaaa-1.jpg
2018-12-06 10:40
Таканоива А.Баасандорж доод зиндааны бөхийг зоджээ Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо дөнгөж хоёрхон сарын өмнө бөхчүүдийн дунд үйлдэгдэж буй бие махбодийн хүчирхийллийг үгүй болгох тухай асуудлыг авч хэлэлцсэн билээ. Өнгөрсөн жил их аварга асан Харүмафүжи Д.Бямбадорж өөрийн нутаг нэгт бөх Таканоива А.Баасандоржийн биед халдаж хүнд гэмтэл учруулсан хэрэг сүмо бөхийн ертөнцөд шуугиан тариад байв. Гэтэл […]

saatuulah.jpg
2018-12-06 10:22
БНСУ-ын Тэгү хотын цагдаагийн газар Монгол улсын иргэн А-г танхайн хэргээр энэ сарын 4-ний өдөр саатуулжээ. Тус улсад гэрээт ажилтанаар ирсэн иргэн А /23 настай/ ачааны машины жолооч 50 настай солонгос иргэнийг зодож, танхайрсан байна. Тэрбээр дуудлагаар очсон цагдаа нарт ч эсэргүүцэл үзүүлжээ. Иргэн А нь энэ сарын 4-ний өглөө үүрээр энэхүү хэргийг үйлдсэн бөгөөд […]

chuulga.jpg
2018-12-06 10:12
Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг 2018 оны 12 дугаар сарын 4-ны өдөр АНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд, Дубайн захирагч Эрхэм дээд Шейх Мохаммед бин Рашид Аль-Мактуумд Итгэмжлэх жуух бичгээ гардуулав. Итгэмжлэх жуух бичгээ гардуулах үеэр Элчин сайд З.Чинтүшиг Шейх Мохаммед бин Рашид Аль-Мактуумд Үндэсний […]

surgalt.jpg
2018-12-06 10:00
2018 оны Нобелийн шагналыг анагаах ухааны салбарт хүртэгсэд тодорлоо. Техасын Их сургуулийн Жэймс Аллисон, Киотогийн Их сургуулийн Тасуко Хонжо нар энэхүү шагналын эзэн болжээ. Тэдний хийсэн нээлт хорт хавдраар шаналж буй сая сая өвчтөнүүдэд хамаатай. Учир нь ямар ч хүний дархлаанд хорт хавдрыг эсэргүүцэгч эсүүд тодорхой хэмжээгээр байдаг. Харин Аллисон, Хонжо хоёр уг эсийг идэвхжүүлж, […]

emiin-urgamal.jpg
2018-12-06 09:52
ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийг хамгаалах засгийн газар хоорондын зөвлөлийн хурлаар 2018 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Хятадын түвд эмнэлгийн эмийн ургамлын хандад оруулах эмчилгээг хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөлөх бүтээлийн жагсаалтад оруулжээ. “24 улирлын дараа Хятад улсын бас нэгэн төсөл хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүллээ” хэмээн ХОУР-гийн сэтгүүлч Гао Жюнь […]

tur-1.jpg
2018-12-06 09:35
Хятадын төрийн мэдлийн “http://www.globaltimes.cn” сайт дээр Монголын улс төрийн нөхцөл байдлын талаар “Is Mongolia’s current political instability systemic or a governance issue” гарчигтай нийтлэл гарчээ. Нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна. Монголын шинэ Засгийн газар байгуулагдаад ердөө жил гаруйн нүүр үзэж байгаа ч улс төрийн тогтворгүй байдалтай нүүр тулгараад байна. “Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаа тус улсад улс […]