Хотын дарга өчигдөр захирамж гаргаж, нийслэлийн 6 дүүргийн 111 байршил, 1,044 га газарт цаашид инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар, шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг гаргалаа. Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Хот тосгоны төлөвлөлт, […]