Солонгосын Жэжү хотод ашгийн төлөө эмнэлэг байгуулах асуудал нэлээн маргаантай байсны эцэст нээгдэхээр болжээ. Тус эмнэлэг нь зөвхөн гадаадын иргэдэд үйлчлэх нөхцөлөөр зөвшөөрөл авсан бөгөөд үүнийг иргэдийн байгууллагаас хүчтэй эсэргүүцээд байгаа юм байна.
Жэжүгийн Согүпу хотод байрлах олон улсын эмнэлэг Хятадын хөрөнгө оруулалттай бөгөөд Солонгос дахь анхны ашгийн төлөө хувийн эмнэлгээр тооцогдож байгаа аж. Өнгөрсөн наймдугаар сард тус эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг дуусган 130 гаруй ажилчидтайгаар байгуулагдахаар Жэжүдугийн захиргаанаас зөвшөөрөл авчээ. Жэжү хотын захиргаанаас зөвшөөрлийг удаасны эцэст 1 жил хагасын дараа олгосон байна.
Эмнэлэг Солонгос улсад байгаа иргэдэд үйлчлэхгүй бөгөөд Жэжү хотод эмчлүүлэхээр ирж буй гадаадын иргэдэд үйлчлэхээс гадна гол эмчилгээ нь гоо сайхны мэс засал байх юм байна. Жэжү хотын захиргаанаас иргэдийн эрүүл мэндийн даатгал болон эмнэлгийн үйлчилгээний цалин хөлсний тухай хууль уг эмнэлэгт хэрэглэгдэхгүй учраас бусад эмнэлгийн байгууллагуудад нөлөө үзүүлэхгүй хэмээн мэдээлжээ.
Эх сурвалж: mglradio.com