УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагаас хуралдах товтой ч ирц бүрдээгүйн улмаас эхлээгүй байна. Өчигдөр чуулганы үдээс хойшхи хуралдаан мөн л гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хэлэлцэх асуудлыг хойшлуулсан. Л.Оюун-Эрдэнэ нарын дөрвөн гишүүн УИХ-ын даргыг огцрохыг шаардаж, чуулганы индэр дээр зогсож, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
УИХ-ын дарга М.Энхболд УИХ дахь бүлгийн дарга нарыг гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг шаардаж байгаа юм.