60-terbum-1.jpg
2018-12-25 15:19
АТГ өнөөдөр (2018.12.25) сар бүр өгдөг хэвлэлийн мэдээллээ түгээж байна. 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг арилжсан гэдэг асуудалтай холбоотой хэрэг хоёр жилийн хугацаанд яригдаж байгаа. 2017 оны долдугаар сард Эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш сар гаруйн хугацаанд ТЕГ, АТГ, ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн […]

000000000000000000.jpg
2018-12-25 14:41
Эмэгтэйчүүд яагаад шинэ жилийн баяр, шинэ жилийн үдэшлэгт дуртай байдаг вэ? Байнга ажил гэр хэмээн гүйж, хүүхэд асарч, гэртээ цэвэрлэгээ хийх, хоол хийх ажлаас бага зэрэг залхаад энэ орчноос түр ч атугай хөндийрөхийг хүссэндээ шинэ жилийн үдэшлэгт дурладаг уу.   Эсвэл сайн сайхан, аз жаргалыг билэгддэг гэрлэн чимэглэл бүхий ид шидийн уур амьсгал, баяр хөөртэйгөөр хүлээн […]

osol-3.jpg
2018-12-25 14:26
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны “Монел”-ийн 32 дугаар гудамжинд тээврийн хэрэгслийн ноцтой осол болжээ. Ослын улмаас автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлага өчигдөр 12:31 цагт ирсний дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж, ослоор нас барсан 22 настай залуугийн цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. […]

uih-1.jpg
2018-12-25 14:10
Улс төр Намууд МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны анхдугаар Их хурал энэ сарын 23-ны өдөр Улсын драмын эрдмийн театрт амжилттай болж өндөрлөсөн. Тус их хуралд 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүргийн 300 гаруй төлөөлөгч оролцож холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Хяналтын зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүдээ сонгосон. Улмаар 24-ний өдөр МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны […]

shuuh-3.jpg
2018-12-25 14:04
АТГ өнөөдөр (2018.12.25) сар бүр өгдөг хэвлэлийн мэдээллээ түгээж байна. Тус газраас энэ онд иргэдийн дунд шударга байдал болоод авлигын индексийн судалгааг явуулахад үнэлэмж буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын үнэлгээгээр шударга байдлын үнэлгээ 68.8 хувь гарч өнгөрсөн оны үзүүлэлтээс 1.0 пунктээр буурсан байна. Анх судалгаа хийгдсэн 2015 оны үнэлгээтэй харьцуулахад 5.0 пунктээр […]

buu.jpg
2018-12-25 14:02
Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах Засгийн газрын барилгад террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллэв. Террористууд тус барилгын дэргэд их хэмжээний тэсрэх бөмбөг суурилуулсан суудлын авто машин дэлбэлсэн гэнэ. Уг халдлагаас хэдхэн минутын дараа 2, 3 дахь халдлага гарчээ. “Энэ үеэр 25 хүн амиа алдаж, 100 гаруй хүн бэртэж гэмтсэн” талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас […]

niitiin-teever.jpg
2018-12-25 13:41
Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах ба олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг Нийслэлийн тээврийн газраас хийгээд байна. Үүнд: “Шинэ жилийн баярын цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их […]

gazar-gudlult.jpg
2018-12-25 13:35
Улаанбаатар хот орчимд энэ оны 11 сарын байдлаар 873 удаа газар хөдөлсөн байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 200 орчмоор өссөн бөгөөд газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байна гэсэн үг аж. Гол идэвхжилт Эмээлт, Хустай, Авдар уулын хагарлын дагуу явагдаж байгаагаас гадна Мөнгөнморьтын хагарал, Зүүнхараа орчим идэвхжилт өмнөх жилүүдээс харьцангуй илүү байгаа нь ажиглагджээ. Энэ хагарал […]

deel.jpg
2018-12-25 12:57
Төрөл бүрийн жимсний орцтой, өнгө бүрийн, олон янзын аминдэмтэй гэгддэг ундаа, жүүс хүүхдийн шүдний “дайсан” болохыг дэлхийн эмч нар анхааруулж байна. Ялангуяа эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ шүд нь солигдоод шинэ шүд ургачихна гэж эндүүрэн тайвшрах нь элбэг байдаг. Хүүхэд анх яаж шүдэлнэ тэр нь цаашдын шүдний эхлэл болно. Тиймээс сүүн шүднээс нь л анхаарч […]

gishuud.jpg
2018-12-25 12:45
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нар өнөөдөр (2018.12.25) Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын дарга М.Энхболдод өөрийн хүсэлтээр огцрох шаардлагыг хүргүүлж, 48 цагийн дотор уг шаардлагыг биелүүлэхгүй бол бүх нийтийн эсэргүүцлийн цуглаан зохион байгуулахаа мэдэгдлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд “Олон нийт, иргэдийн өмнө хариуцлага алдсан үйлдэлдээ УИХ-ын дарга М.Энхболд хариуцлага хүлээх ёстой. Заавал […]