eeeee.jpg

2018-12-13 12:24
Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улс дахь албан ёсны айлчлал эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Японы гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ бараалхлаа. Уулзалтын үеэр Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцын талаар харилцан санал солилцсон бөгөөд хоёр орны худалдааны эргэлт, бизнесийн харилцаа нэмэгдэж буйд баяртай байгааг ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ илэрхийлсэн юм. […]

zam-1.jpg

2018-12-13 12:15
УБТЗ-ын 2018 оны тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биеллээ. Тус нийгэмлэг нь энэ жил 24,5 сая тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлсэн юм. Оны эцэст энэ үзүүлэлт 25 сая гаруй тоннд хүрэх нь тодорхой болоод байна. Энэ нь өнгөрсөн жил тогтоосон түүхэн амжилтаа ахиулж байгаа хэрэг юм. УБТЗ өнгөрсөн жил 22,8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь тус […]

anu-2.jpg

2018-12-13 12:10
Тус улсын түүхэнд 1789 оноос хойш тодорсон 45 Ерөнхийлөгчийн сонирхолтой баримтаас түүвэрлэн хүргэж байна. Нэг: Анхны Ерөнхийлөгч Анхны Төрийн тэргүүнээр Жорж Вашингтон сонгогдсон. Түүнийг 1792 онд дахин санал нэгтэй улируулан сонгосон юм. АНУ-ын түүхэнд үүнээс хойш сонгогчдын коллегийн гишүүдийн 100 хувийн саналаар сонгогдсон Ерөнхийлөгч төрж гараагүй. Жорж Вашингтон нь мөн АНУ-ын түүхэнд төрсөн улс төрийн […]

bbb.jpg

2018-12-13 11:24
Сүүлийн үед цахим орчинд Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНСУ-д албан ажлын шугамаар зорчих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж виз гаргаж өгнө гэх нэрийдлээр Зам, тээврийн хөгжлийн яам, түүний ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө төгрөг авах зэрэг залилангийн шинжтэй үйлдлүүд гарч болзошгүй байгаа тул сэрэмжлүүлж байна. Тус яамнаас гадаад албан томилолтоор ажиллах ажлын хэсгийн […]

nuur.jpg

2018-12-13 11:19
Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн Нуурын шал гэдэг газар мөс цөмөрч олон тооны бог мал хорогджээ. Тодруулбал, энэ сарын 11-ний өдөр тус багийн харьяат малчин Б Хяргас нуурын мөс цоолон малаа усалж байхад, мөс цөмөрсөн байна. Нуурын шал гэдэг газар нь сумын төвөөс урд зүгт 90 км-ийн зайд байдаг бөгөөд аймгийн Онцгой байдлын газарт […]

tttt.jpg

2018-12-13 11:01
УИХ-ын чуулган долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт хуралддаг. Харин өнгөрсөн долоо хоногт ирц бүрдээгүйгээс чуулган хуралдаж чадаагүй. Өнөөдөр мөн л ирц бүрдэхгүй байна. УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулах, ЖДҮХСантай холбоотой асуудал, Төрийн албаны шинэчилсэн найруулгын тухай хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох зэрэг дөрвөн […]

08-4.jpg

2018-12-13 10:57
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран өнөөдөр (2018.12.12) Төрийн ордонд “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.  Манай улсын нийт хүн амын 36,2 хувийг хүүхэд эзэлдэг. Энэ оны эхний 11 сарын байдлаар Хүүхдийн тусламжийн утасны 108 […]

uildwer.jpg

2018-12-13 10:35
Эдийн засгийн тамир тэнхээг сайжруулах тухай ярих бүрт солонгоруулах тухай хөндөгддөг гэдэг. Зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай байдлыг халахын тулд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хөнгөн үйлдвэрлэлийн салбарынхан мөн л эдийн засагт эерэгээр нөлөөлөх боломж манай салбарт бий хэмээн онцолдог. “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг “Манай улс социалист нийгмийн үед […]

uwchluh.jpg

2018-12-13 10:09
Сүхбаатар аймгийн гурван сумын 14 газарт олон тооны адуу үхлээ гэх дуудлага 11 дүгээр сарын сүүлээр аймгийн Мал эмнэлгийн газарт иржээ. Улмаар эмч мэргэжилтнүүд газар дээр нь очиж танилцан, адууны цуснаас дээж авч, Улсын мал эмнэлгийн арийн цэврийн төв лабраторит хүргүүлснээр урьдчилсан байдлаар шимэгч хорхойгоор үүсгэгддэг адууны хачгийн халуун гэх өвчин гэх онош гарчээ. Одоогоор […]